ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярсайхан: Нэг сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс олон асуудал дагуулдаг

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
 

2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 43,600 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Ирж буй хичээлийн жилд 64 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар 26,500 хүүхэд буюу тэдний 50 хувийг сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх боломжтой болж байгаа юм.

Гэтэл зарим цэцэрлэгийн барилгын ажил удааширч, хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй болж байна. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан баг өнөөдөр ажил нь удааширч буй зарим цэцэрлэгийн барилгын талбайд ажиллан, компаниудад ажлаа түргэвчлэхийг үүрэг болголоо. 

М.Сарантуяа: Хамран сургах тойргын хүүхдүүдийнхээ 90 орчим хувийг хамруулна

 

Тус баг эхний удаад Баянгол дүүрэгт баригдаж буй 114 дүгээр цэцэрлэгийн барилга дээр очсон юм. Уг цэцэрлэгийн өргөтгөл нь төлөвлөгөө ёсоор наймдугаар сарын 1-нд ашиглалтад орох байв. Зургаадугаар сарын 7-ны өдөр iKon.mn сайтын сурвалжлах баг энэхүү өргөтгөлийн ажлын явцыг сурвалжлахад төлөвлөгөөт хугацаандаа оруулна гэж байв. Гэвч  “Барилгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор цагаан блок авахад хүлээгдэж, хугацаа алдсан. Мөн дулааны холболтыг хэрхэх шийдвэр эцэслэн гараагүй хэвээр байна.

114 дүгээр цэцэрлэгийн дулааны шугам нь хуучных тул муудсан, үндсэн цэцэрлэгийн барилгыг дэмжих насосоор халаадаг. Тийм байхад өргөтгөлийг нэмж холбох нь эрсдэлтэй тул төвийн шугамдаа холбоё гэж байгаа юм. Асуудлыг зохих газруудад нь уламжилсан. Гүйцэтгэлийн хувь 85, өргөтгөлийг наймдугаар сарын 25-нд ашиглалтад өгнө” хэмээн гүйцэтгэгч компани болох “Зөөлөн эхийн сахиус” ХХК-ийн захирал П.Баясгалан хэллээ. 

"БСШУСЯ-ны ажилтнууд бүгд таван хэсэгт хуваагдан, хяналтын инженерийн үүрэг гүйцэтгэж байгаа"

 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нэг компани хэд хэдэн тендер авч, хүчээ тарамдуулах, өөрсдөө бага үнээр тендерт оролцон шалгарсны дараа барилгын ажлын явцад нэмэлт санхүүжилт нэхэн удаашруулах явдал гарч байгаад шүүмжлэлтэй байгаагаа барилгуудын талбайд ажиллах үеэр цохон тэмдэглэж байв.

Түүнчлэн тэрбээр "Барилгын компаниуд цэцэрлэг, сургуулийн барилгын гол хэрэглэгч нь хүүхэд гэдгийг мартаад байх шиг. Өнөөдөр нэг сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйгээс үүдэн хүүхдүүд өөр тийш шилжин суралцах, бусад сургуулийн ачааллыг нэмэгдүүлдэг.

Үүний улмаас багшийн ажлын ачаалал ихсэх, халдварт өвчин тархах гэх мэтээр олон асуудлыг араасаа дагуулдгийг санаж, ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэх шаардлагатай байна. Компаниудын ажилд БСШУСЯ-ны ажилтнууд бүгд таван хэсэгт хуваагдан, хяналтын инженерийн үүрэг гүйцэтгэж байгаа" хэмээж байв. 

 

114 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Сарантуяа “Бага ангийн бүлэгт нэг ангид 25 хүүхэд байх ёстой. Тэгвэл манай цэцэрлэгийн ачаалал их байгаагийн улмаас энэ тоо 45-50 байгаа. Өргөтгөл ашиглалтад орсноор нэг ангид 30-35 хүүхэд суралцах болов уу гэж харж байна. Хамран сургах тойргийнхоо нийт хүүхдийн 90 орчим хувийг хамруулна” гэлээ. 

Сантехникийн гадна шугамыг иж бүрэн солиход 300 сая төгрөг шаардлагатай

 

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 55 дугаар цэцэрлэгийн 1964 онд ашиглалтад орж байжээ. 100 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан цэцэрлэгийн барилгын насжилт өндөр тул өнгөрсөн онд буулгаж, шинээр барьж эхэлсэн юм. Гэрээнд заасан хугацааны дагуу 2019 оны наймдугаар сарын 1-нд 55 дугаар цэцэрлэгийн шинэ барилга 240 хүүхдийн ортойгоор ашиглалтад орох ёстой ч гадна шугамыг иж бүрэн солих шаардлагатай болсноор дээрх хугацаа хойшилж байна.

 

"Рендер Бау” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Базаррагчаа "Барилгын ажил графикийн дагуу явагдаж, наймдугаар сарын 1-нд үндсэн барилгыг хүлээлгэн өгөхөд бэлэн болж байна. Харин гадны тохижилтын ажил бага зэрэг хойшилно. Учир нь цэцэрлэгийн сантехникийн гадна холболтын шугамууд хуучирч, зэврэн ашиглалтын шаардлага хангахгүй байгаа учраас шинээр солих хэрэгтэй. Тиймээс шугамыг сольсны дараагаар тохижилт буюу тоглоомын талбай, зөөлөн шалавч зэргийг хийх болно" хэмээсэн юм. 

Нийт 48 метр хоолойг солих шаардлагатай бөгөөд үүний тулд 300 сая төгрөгийн санхүүжилтыг БСШУСЯ-наас шийдвэрлэжээ. Ийнхүү 55 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой болох аж.

Үүний дараагаар албаныхан Баруун салаанд баригдаж буй шинэ цэцэрлэг болон Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн ажлын явцтай танилцсан юм.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы хэлсэнчлэн барилгын компаниуд хугацаандаа барилгаа ашиглалтад оруулахгүй байх нь хүүхдүүд нэг ангидаа багталцахгүй шахам суух нэг шалтгаан нь болно. Тиймээс бяцхан үрсийг найзуудтайгаа хөгжилдөн тоглох цэцэрлэг, эрдэм номд шамдан суралцах сургуулийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь компаниудын хувьд гэрээгээр хүлээсэн үүрэг билээ.

Нэг сургууль, нэг цэцэрлэг гэх даруухан тооны ард хэдэн зуун хүүхдийн сурч боловсрох эрх ашиг бий тул шинэ хичээлийн жил эхлэхээс урьтаж барилгаа ашиглалтад оруулахыг эцэг, эхчүүд хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
эрдэнээ [103.87.255.98] 2020/3/13
bayrsaikhan egch mundag emgtei nadulaa ajiliig hiilge muusain tender avchaad dahid mungu neheed baidag sanhuugiin tailan totsoo gej meddgui humuus
0 | 0 Хариулах
Галтмаа [202.126.88.197] 2019/12/6
Хэд хэдэн тэндэрт орох гэж үзсэн. ТӨР ямар ч хармуцлага хүлээдэггүй гэрээний нөхцөлүүд бдаг юм билээ. Нийт төсвийн 70%-ийг гүйцэтгэгч компани гаргах үүрэгтэй. Төр мөнгийн хүссэн үедээ гаргаж өгнө өгөхгүй унжсан ч яах ч үгүй. Нэг бол дээрээ мотор сайтай төсөв мөнгөө нэмэшдүүлэх чадалтай, нэг хоосон амбицтай залуу захирлууд орж нуруугаа авахуулж хаширч сургамж авах нөхдүүд тэр тэндэр гээч балай юманд нь оролцмоор юм билээ.
0 | 0 Хариулах
Б.Энцэцэг [66.181.161.68] 2019/7/18
Барилгын тендерийг ажлын туршлагатай санхүүгийн чадвартай компани гүйцэтгэвэл ийм асуудал гархгүй байх даа. Хөдөө орон нутагт нутгийн давуу эрх олговол буух эзэн буцах хаягтай байж хариуцлага өндөр гэж бодож байна. Бас он ондоо дуусгаад явбал арын хүлээж байгаа цэцэрлэгүүдэд ч тус болно .
0 | 0 Хариулах
Зочин [103.229.176.130] 2019/7/18
nuguu benzeee tailj ugdug ania mun uu?
3 | 0 Хариулах
asdasd [99.241.52.203] 2019/7/17
ene ovoo [хориотой үг] huhdug baihdaa
6 | 0 Хариулах
Зочин [202.9.43.171] 2019/7/17
Үнэхээрийн сайдын энтэй, ухаалаг, хөдөлмөрч төрийн нарийн шүү. Бас их хөөрхөн.
1 | 9 Хариулах
Зочин [112.61.27.126] 2019/7/18
гуцдаг аа баярсайхаан өөртөө коммэнт бичихээ болино уу хаха
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.35] 2019/7/18
Яг Амраа дүү шигээ гомдмоор царай муутай хүүхэн Кореад бүтэн хагалгаанд ороод төрсөн эх нь танихааргүй болсоон. Гайхамшиг гэж энээ хэ хэ
1 | 0 Хариулах
Х [122.201.21.37] 2019/7/17
Намаар ялгаж дарамталж шахаж, засварын мөнгө хөрөнгө өгөхгүй улстөржсөн сайд дарга нартай систем дордож л баыгаагаас дээрдэх боломжгүй юм бна оээ
1 | 0 Хариулах
Hulgaichgui MONGOL Uls [207.154.202.228] 2019/7/17
У.Хүрэлсүх нь боловсрол нимгэн, залуугаасаа намаар мөнгө цохиж явсан түүхтэй, шударга ёс ярих нь ичмээр дүртэй. Улсын данстай Хадгаламж банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь" хишгээ зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч -хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа (1.7 тэрбум төг) буцааж төрдөө удалгүй тушаачих хөгшөөн!!! Монголын төр салбадай хулгайчуудаар дутахгүй, болсон. Тоон баримт үнэн.
3 | 0 Хариулах
Доржоо [103.212.117.69] 2019/7/17
Манай СӨХ өөрийн хөрөнгөөр гадаах 50 метр дулаан, ус, бохирын шугамаа иж бүрнээр солиход 75 сая төгрөг л болсон доо.48 м хоолой солиход төсвөөс 300 сая төгрөг зарцуулсан гэнээ. Төрийн мөнгөөр тансаглачих юмаа
8 | 0 Хариулах
Зочин [193.187.117.157] 2019/7/17
сэтгүүлчид минээ, бид нар мэдээлэл авахдаа ярилцлага өгч байгаа хүний нүүр царайг харах ямар ч сонирхол алга. Тэгэхийн оронд тухайн орчных нь зурагт мэдээлэл ганц нэгийг ч болов тавь л даа тэгэх үү? Наад хэдэн хүний зүс царайгаар бид яах юм бэ?
3 | 4 Хариулах
Зочин [66.181.161.6] 2019/7/17
Баярсайханд атаархаж үхсэн мал энд бас байна. Хэн ярьж байгааг нь мэдэх хэрэгтэй. Сэтгүүлч баланстай зургаа сайн оруулж харин та наад өмхий атаа жөтөөтэйгөө зайл.
6 | 1 Хариулах
Hulgaichgui MONGOL Uls [68.183.90.111] 2019/7/17
У.Хүрэлсүх нь боловсрол нимгэн, залуугаасаа намаар мөнгө цохиж явсан түүхтэй, шударга ёс ярих нь ичмээр дүртэй. Улсын данстай Хадгаламж банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь" хишгээ зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч -хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа (1.7 тэрбум төг) буцааж төрдөө удалгүй тушаачих хөгшөөн!!! Монголын төр салбадай хулгайчуудаар дутахгүй, болсон. Тоон баримт үнэн.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/7/17
ядаргаатайн
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.6] 2019/7/17
Гариг андуурсан малаа. Хүрэлсүхэд атаархаж үхэж байгааг чинь харах сайхан байна. Хорыг хороор гэдэг юм. Таарсан юмнууд ха ха.
4 | 0 Хариулах