Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хеликобактерийн эсрэг "ЭРҮҮЛ ХОДООД" төсөлд компаниуд хамтран ажиллахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 19
Сурталчилгаа
 

Монгол Эм Импэкс Концерн ходоодны өвчлөл, хорт хавдрын үндсэн шалгаан болдог Хеликобактерийн эсрэг “ЭРҮҮЛ ХОДООД” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү төслийн хүрээнд Хеликобактерийн эсрэг стандарт эмчилгээг Монголд нэвтрүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулах, цаашлаад өвчлөлийг бууруулах юм.

Өнөөдөр Монгол Эм Импэкс Концерн, Мед Импэкс компани “ЭРҮҮЛ ХОДООД” төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиж байгуулж гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Монгол Эм Импэкс Концерн Хеликобактерийн эсрэг стандарт эмчилгээ болох ГУДФИЛ / ГУДФИЛ ЛФ болон АМБИС бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд өөрийн салбар эмийн сангуудаар дамжуулан хүргэх бол МЕД ИМПЭКС компани дэлхийн нийтэд хеликобактерийн оношлогооны АЛТАН СТАНДАРТ гэж нэрлэгддэг Амьсгалын уреазын сорилын аппаратаар иргэдийг оношлуулах боломжийг олгоход хамтран ажиллах юм.

 

Ингэснээр Хеликобактерийн халдвараас үүдэлтэй ходоодны өвчлөл, хорт хавдрын эрсдэл буурах нөхцөл бүрдэх юм.

Хеликобактер нь хүний биед байх ёстой бактер боловч хэмжээнээсээ ихэссэн тохиолдолд ходоодны хавдар үүсгэгч хүчин зүйл болж байгааг дотоодын болон гадаадын олон судалгаагаар батлагдаад билээ.

Хеликобактер нь дэлхийн хөгжингүй орны хүн амын 30%, хөгжиж буй орны хүн амын 80-90% д тархсан байдаг байна. Харин манай орны хувьд насан хүрэгсдийн 80%, өсвөр насны эрүүл хүүхдийн 64%, ходоодны шархтай өвчтөний 68% нь Хеликобактерийн халдвартай гэсэн судалгаа гарчээ. Хеликобактер нь салс үүсгэгч эдийг гэмтээж, ходоодны ханыг хамгаалах бүрхүүлгүй болгоно. Ходоодны хүчил болон нянгаас ялгарах хорны нөлөөгөөр ходоодны хана цочирч үрэвсэн, улмаар шарх, хавдар үүсгэдэг аюултай.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод

  • УНТЭ,
  • Интермед,
  • Гурвангал,
  • Соёрхол мед,
  • Мөнгөнгүүр эмнэлгүүд болон
  • Оношмед,
  • Ай Ти лабораториуд,

Хөдөө орон нутагт

  • Өвөрхангай аймгийн Чинмэнд эмнэлгүүд хеликобактерийг илрүүлэх энэхүү Алтан стандарт амьсгалын уреазын оношлогоог үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

Цаашид энэхүү төслийн хүрээнд Эрүүл ходоод төслийг дэмжин, хамтран ажиллах саналтай эмнэлэг, лабораториудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

 
Баруун гар талаас Монгол Эм Импэкс Концерний гүйцэтгэх захирал Б. Болормаа, Медимпекс Интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Т. Отгонтуяа

Хеликобактерийн оношлогооны аргачлалтын талаар бичлэгийг дараах холбоосоор нэвтэрч авна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.