Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоганы нам орон нутгийн сонгуулийн үр дүнг эсэргүүцжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Турк улсад болсон орон нутгийн сонгуулиар эрх баригч AK (Шударга ёс, Хөгжил Дэвшлийн нам) нам ноцтой хохирол амссан юм.

Ерөнхийлөгч Эрдоганы тэргүүлдэг исламист нам нийслэл Анкара хотод ялагдсан бол мөн тус улсын санхүүгийн төв Истанбул хотод багахан саналын зөрүүгээр сөрөг хүчинд ялагдаад байна.

Тэгвэл AK нам дээрх хоёр хотын сонгуулийн үр дүнг албан ёсоор эсэргүүцэж, саналын хуудсыг дахин тоолуулахаар болжээ.

Тухайлбал Истанбул хотын 39 тойрог, Анкара хотын бүх 25 тойргийн дүнг шалгуулах хүсэлтийг сонгуулийн хороонд гаргасан байна.

AK нам нь 1990-ээд оноос хойш Истанбул хотын засаг захиргааг байнга тэргүүлж байгаа юм. Ерөнхийлөгч Эрдоган энэ хотын даргаас улс төрийн замналаа эхэлж байсан түүхтэй.

Харин нийслэл Анкара хотод эрх баригч нам 25 жилийн дараа анх удаа эрх мэдлээ алдсан тохиолдол болж байгаа юм. Туркийн Сонгуулийн Дээд Зөвлөл одоогоор AK намын гомдолтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

 

Эх сурвалж: CNN