Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ-12: Солонгос багш

ikon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

- Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.

Ингээд ОУХДС-ийн оюутан боллоо. МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны дөрөвдүгээр давхар бол манай сургууль. Тухайн үед шинэхэн байгуулагдаад байсан ОУХДС-ыг доктор, профессор Ж.Баясах багш маань удирдаж байлаа. Хожим Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм хүндэт цолоор шагнуулсан билээ.

Ж.Баясах захирал МУИС-д олон жил бэлтгэгдсэн гадаад хэлний багш нараас гадна Монголын дипломат албанд мэргэшсэн Г.Луузан, Д.Цолмон нарын дипломатууд, гадаад харилцааны чиглэлээр барууны сургуулиудад мастер, доктор хамгаалсан Д.Баярхүү, Ж.Бор, Д.Уламбаяр, О.Оч нарын залуу эрдэмтэн, судлаачдаар багаа бүрдүүлсэн байв. ОУХДС-ийн оюутнуудад гадаад хэлний хичээлийг монгол багшнараас гадна Америк, Франц, Герман, Солонгос, Япон, Чех зэрэг орноос багш нар хүрэлцэн ирж заадаг байсан нь 1990-ээд оны эхэн үед менежментийн тун шинэлэг агаад хүчтэй баг бүрдүүлж чадсаныг гэрчилнэ.

Миний сонгосон солонгос хэлний анги 13 оюутантай байв. Бидний 60 хувь нь багш, 40 хувь нь гадаад харилцааны мэргэжилтэн болох хуваарьтай. Хэлний хичээлүүдийг солонгос багш нар заана. Тэдний олонх нь Улаанбаатарт ажиллахаар ирсэн сайн дурынхан, сүмийнхэн гэх мэт багшийн мэргэжилгүй хүмүүс боловч багшлах ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хүүхэд бүрийн дуудлага, хэлзүйн ур чадварыг дээшлүүлэхэд хичээнгүйлэн хандана. Монгол хэл дээр солонгос хэлний сурах бичиг ч байгаагүй тэр үед багш нар мааньл солонгос хэлний суурийг маш сайн тавьж өгсөн юм. Багш нар А4 цаасан дээр сурах бичиг хувилан оюутан болгонд тараана. Би солонгос хэлийг хэнээс ч илүүсайн сурна гэсэн зорилготой боллоо.

 

Манай ангийн 13 оюутнаас хичээлийн жилийн эцэс гэхэд гурав нь бусдаасаа арай илүү сайн суралцаж, хоорондоо өрсөлдөнө. Нэг нь би. Намайг хичээлээ маш сайн хийж, заасан бүрийг нь хичээнгүйлэн сурсан ч онц тавьдаггүй, сайн л тавьдаг нэгэн багш байлаа. Солонгос хүн л дээ. Эмээ өвөө маань Буддын шашинтай болохоор надад солонгосчуудын сурталчилж байсан Христийн сүмийн үйл ажиллагаанд оролцох ямар ч сонирхол байгаагүй юм. Намайг сүмд нь явдаггүй болохоор ингэж хандаад, сүмд нь явдаг оюутнуудаа дүнгээр дэмжээд байгаа юм болов уу гэж би тухайн үедээ эргэлзэн боддог байлаа. Хүүхэд ч байж дээ, бас жаахан шартай золиг байсан ч байж мэднэ.

Нэг удаа багштайгаа маргав. “Та яагаад надад дэндүү хатуу хандаад байгаа юм” гээд л хэлээд тавьчихлаа. Багш маань намайг бүр ёс суртахууны доголдолтой гэжүзэх болов. Багш надад илэрхий дургүйлхэн хандаж байсан нь хичээлдээ улам хичээх ташуур боллоо доо. Би багшийн заадаг сурах бичгийг олж аваад хуудсуудыг нь хувилж цүнхлээд шинэ хичээлээ урьдчилаад үзчихдэг байсан юм. Би яг л төгсөх ангийн сурагч шиг маш их хичээдэг хэвээрээ л байлаа. Хэл бага багаар сайжирсаар байв.

Багш бид хоёрын зөрчилдөөн дээд цэгтээ хүрэхэд аз болж зуны амралт ч эхэллээ. Тэр багш зуны амралтаараа хийж ирэх гэрийн даалгавар оюутнуудад өгөв.

Зуны даалгавар

 

Хоёрдугаар курсийн хичээл цуглахын өмнө зуныхаа даалгаврыг маш сайн бэлдлээ. Зуны амралтаараа юу хийсэн тухайгаа солонгос хэл дээр танилцуулга хийхдаалгавар юм л даа. Би том цэнхэр ватум цаас нугалж, яв ягаан туузаар үдээд, 30 гаруй хуудастай цомог хийв. Багадаа орос сургуулийн зургийн дугуйланд сурсныхэрэг гарч, дуртайяа зурж будан, Түнхэлээс түүсэн цэцэг, навчны хатаамал наагаад хажууд нь солонгос хэлээр тайлбарууд бичлээ. Бүр маш хөөрхөн цомо гболсон юмдаг.

Намар хичээлийн эхний өдөр багш хүүхдүүдээс зуныдаалгавар асуув. Эхнээс нь дуудаж асуугаад, бүгд хийгээгүй юм байна гэсэн ойлголттой болов. Би хамгийн сүүлд даалгавраа хийсэн гэдгээ хэллээ. Цомгоо дэлгээд, солонгосоор танилцуулж ярив. Багш баярлаж байна гэж жигтэйхэн. Альбомыг маань хуудас бүрээр дахин эргүүлж үзээд, намайг ангийнхны өмнө магтаж гарав. “Бусдыг хүндэтгэх сэтгэлийн илэрхийлэлийм сайхан” хэмээсэн багшийн үг надад магтаал гэхээсээ сургаал болж хоногшсон юм даа. Тэрсэлдэх биш, хүндэтгэх. Ирээдүйн ажил, амьдралын талбартдагаж мөрдөх туршлага болж үлдсэн ийм нэгэн явдалсанаанд тодхон үлдсэн нь энэ. Түүнээс хойш тэр багшбид хоёр маш сайн ойлголцдог болсон юм. Багштайгаа одоо ч холбоотой байдаг даа.

Манай анхны 13

Дээд сургуулийн ангийнхнаа би үргэлж “анхны 13” хэмээн боддог. Бидний хамтдаа сурсан, туулсан бүхэнанхных байлаа. Дунд сургуулийн ширээнээс оюунтныамьдралд хөл тавьсан 1992 он бол Монголын нийгэм социализмаас ардчилсан тогтолцоонд дөнгөж шилжиж байсан эхэн үеийн эхэн, УИХ-ын анхны сонгууль болсон түүхэн он төдийгүй зах зээлийн эдийн засгийнтухай ямар ч ойлголтгүй монголчууд 70 жилийн туршүзэн ядсан нөгөө капитализм гээч гайхал нь юу болохыг ахуй амьдралаараа туршсан анхны өдрүүдийн нэгээхэн зурвас үе билээ. 

Манай “анхны 13” нийгмийн цоо шинэ нөцхөл байдалдгадаад хэл, олон улсын харилцааны чиглэлээр дээдболовсрол тэр дундаа солонгос хэлээр мэргэшихээрнэгэн танхимд толгой залган суусан мартагдашгүй дөрвөн жилийн түүхийг хуваалцах насан туршид нэгангийн оюутнууд болсон доо. Өвлийн амралтаар харьж ирэхдээ би гэрээсээ эмээгийнхээ хийсэн ааруул, бяслагийг шуудайлаад ирнэ. Ангидаа тор дүүрэн авчраад ширээн дээр тавихад манайхан тал талаас ганц ухасхийхэд л пирхийтэл дуусна даа. Тэр үеийн оюутнууд нэг их гуанзанд орж хооллох нь ховор шүү дээ. Тэгээд л гэр гэрээсээ жаал жуул боов боорцогхон цүнхэлж ирснээ бусадтайгаа хуваалцаад л явцгаадагсан. Энэ хэсэгт хүүрнэх олон хөгжилтэй дурсамж бий боловч биднийг оюутан байхад бий болсон шинэ боломжийн талаар онцолмоор санагдана. 

 

Биднийг оюутан байх үед Монгол Улс гадаадын олон улс, тэр дундаа бидний хэлийг нь эзэмшихээр сурч байсан БНСУ-тай улс төр, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх шинэ алхмуудыг хийж эхэлсэн юм. Энэ нь биднийг хичээлээ шамдан сурах шалтгаан, өмнөө том зорилго тавих урам зориг өгч байв. Сургуулиа амжилттай төгсөөд сонирхолтой ажил хийж, сайхан амьдрах мөрөөдөлд умбацгаана аа. Манай ангийнханнэн шинэ Монгол Улсын солонгос хэлтэй анхны мэргэжилтнүүдийн тоонд зүй ёсоор ордог. Солонгос хэлийнхээ буянаар дипломат салбарт гэхэд л дөрвөн хүүхэд хариуцлагатай алба хашиж Гадаад харилцааны яам болон БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ, Монгол Улсдахь БНСУ-ын ЭСЯ-нд мэргэжлээрээ ажиллаж байна. Мөн над шиг бизнесийн салбарт ажиллаж байгаа нь ч цөөнгүй бий.

Манай ангийнхан төдийгүй ОУХДС-ийн төгсөгчид сургуулийнхаа чанартай сургалт, оновчтой менежмент, мэргэн багш нарынхаа ачаар орчин цагийн шаардлагад тэнцэхүйц мэргэжилтнүүд болон төгсөж, ажил амьдралын гараагаа зөв эхлүүлснээр амжилттай явцгааж байгааг харахад бахархам.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.