• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэ Японыг хамгийн удаан удирдсан ерөнхий сайд болох замаа заслаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэ эрх баригч Либерал Ардчилсан Намын даргаар дахин сонгогдлоо. Ингэснээр тэр Японыг хамгийн удаан удирдсан ерөнхий сайд болох замаа засаж байна.

Тэрээр намынхаа 807 төлөөлөгчийн 553-ын саналыг авч, намын тэргүүний сонгуульд итгэл төгс ялсан юм. Шинзо Абэ дэлхийн хоёрдугаар дайны дараа батлагдсан үндсэн хуулийг шинэчилж, Япон улсыг зэвсэгт хүчинтэй болгох хүсэлтэй байгаа. Харин түүнтэй намын даргын суудалд өрсөлдсөн Шигеру Ишиба улс оронд нь үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хангалттай цаг байхгүй байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж байв.

Үндсэн хуульд шинэчлэлт хийхийн тулд Японы парламентын хоёр танхимын тус тус гуравны хоёрын саналыг авах ёстой. Дараа нь бүх нийтийн санал асуулгаар олонхын саналыг авах ёстой юм.

Цэрэг зэвсэглэлээ сайжруулах ямар ч санаа Абэгийн нэр хүндийг унагах эрсдэлтэй. Ялангуяа дэлхийн хоёрдугаар дайны гамшгийг үзсэн ахмад үеийнхэн үүнд эмзэг ханддаг.

Гэхдээ энэ оны эхээр NHK сувгийн явуулсан судалгаанд оролцогсдын 31 хувь нь Абэгийн санаачилгыг дэмжиж, 23 хувь нь эсэргүүцэж, 40 хувь нь шийдвэрээ гаргаагүй гэж хариулжээ.

Абэгийн бодлого Японы милитаризм дахин сэргэхээс болгоомжилдог Өмнөд Солонгос, Хятадын эрх ашгийг бас хөндөж байгаа юм.

Өнөөдрийн ялалт нь Абэгийн ерөнхий сайдаар ажиллах хугацааг 3 жилээр сунгаж байна. 2019 оны арваннэгдүгээр сарыг хүртэл ерөнхий сайдын суудалдаа үлдэж чадвал Шинзо Абэ Японы түүхэнд хамгийн удаан ажилласан ерөнхий сайд болох юм.

Одоогоор энэ дээд амжилтыг 1900-аад оны үед 2,886 өдөр ерөнхий сайдын суудалд суусан Таро Кацура эзэмшиж байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.170.71.157] 2018/9/21
ХЯТАД ДУРААРАА ДУРГИЖ, АЗИ НОМХОН ДАЛАЙД НӨЛӨӨГӨӨ ТОГТООХООР ЧАРМАЙЖ, БЯР ХҮЧ НЬ АМТАГДАЖ БАЙНА, ЯПОН, АНУ, ӨМНӨД СОЛОНГОС ХОЛБООТНУУД БОЛЖ ХҮЧНИЙ ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХААС ӨӨР ЗАМ АЛГА ДАА
1 | 0 Хариулах