ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Вэйсел Акчайтай холбоотой хэрэгт нарийн түвэгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж долоодугаар сарын 27-нд болсон Эмпати сургуулиудын захирал Вэйсел Акчайтай холбоотой хэргийн талаар сэтгүүлчдэд тайлбар өглөө. 

Тэрбээр уг хэрэг ерөнхийдөө шалгагдсан бөгөөд хяналтын шатанд явж байгааг хэлээд “Өглөө хүн хулгайлагдсан гэдэг мэдээлэл авсан. Прокурорт танилцуулаад цагдаа нар хойноос нь шалгасан. Орой нь тэр хүн гэртээ ирсэн үйл явц явдал болсон. Нарийвчилсан шалгалтыг цагдаагийнхан хийж, прокурор хянаж байгаа. Вэйсел Акчайтай холбоотой хэрэгт нарийн түвэгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй” гэсэн юм.

Мөн хүн хулгайлахыг завдсан энэхүү хэрэгт Монголын тагнуулын байгууллага оролцсон талаар Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн мэдээллийн талаар тэрбээр мэдэхгүй гээд, харин тийм хардлага нийгэмд байгааг дурдлаа. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Турк улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд Монгол Улс тайлбарлахгүй гэдгийг хэлээд “Тэр улс тухайн иргэнээ юу гэж үзэх, ямар дүгнэлт хийх нь тэдний асуудал. Монголын нутаг дэвсгэрт болсон үйл явдлыг цагдаа шалгаж, прокурор хянаж байгаа бөгөөд цаашаа хэрхэн үргэлжлэх нь цэвэр Монголын дотоод асуудал” гэдгийг санууллаа.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [112.72.11.107] 2018/8/8
Mongolchuud denduu teneg ymdaa xoopxii.
1 | 2 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/8/8
туркууд хүний гараар могой бариулах гээд. өөрсдөө тэр дотоод асуудлаа шийдээч. ттэгээд л дэлхийгээр нэг зарлаад л та нарыг хаанаас ч олоод бариад ирнэ гээд ард түмний сүрдүүлээд. өөрсдөө л энэ нөхрөө яаж авна уу монголчуудыг тайван байлга.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.35.226] 2018/8/8
Товчхондоо нууц гэдэг нь манайхан азаартчихлаа, ингэсгээд чимээгүй өнгөрөөчихье л гэж
1 | 0 Хариулах
Зочин [202.170.71.157] 2018/8/8
Цагаа олсон, зөв нүүдэл. Тагнуул оролцсон. Тэд хамтарч хулгайлж байгаа юм, тэгээд өөрсдөө бичлэг хийгээд цагдаа дуудчина. Тэр турк багш нтр бол яахав дээ, хамгийн гол нь МУ-д энэ нь ашигтай. Гоё оо.
1 | 0 Хариулах
wwww [182.160.32.33] 2018/8/8
turkin 4 hvniig ongotsnii buudalaash yawuulaagui bsan ym bol end bga mongolin tagnuuliihan bariad ter 4 turkd hvleelgej uguh gj baijdee
2 | 0 Хариулах
zochin [122.201.25.238] 2018/8/8
za nuuts muuts ch geh shig, yum bolgon deer hudlaa poprohoo bolil doo, huivaldaad ter nuhriig hulgailaad yavuulchihaya l gej tohirood hiisen ni niitsiin suljeend il bolj bolio biz dee, sochial bgaagui bol ali ert uguud yavuulchih l bsan shd
4 | 0 Хариулах
Хурц [58.108.114.186] 2018/8/8
Зоригийн аллагын захиалагчид үйлчилсэн гээд байгаашд энэ ллар
1 | 0 Хариулах
Зочин [172.58.56.241] 2018/8/8
xen xulgailsan yum beee nyamkaa? xeniig shuux geed baigaan? yuu ch oilgosongyi
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.70] 2018/8/7
Хүн хулгайлагдсан нь үнэн юм чинь холбогдох шүүх хурал болох нь болох байх. Зоригийн аллагын хэрэг шиг хуурамч юм хийж гэмгүй хүмүүс битгий золиорой! Нэгэнт л мурьсан бол 3 тагнуулчаа золиослоод хэргийг нь үүрүүлээд шоронд хийж ам таглах хэрэгтэй. Мөн дээрээс хэн оролцсоныг олж тогтоох холбогдох шүүх хурал хийх!
4 | 0 Хариулах
Зочин [202.179.31.70] 2018/8/7
3 тагнуулч байна уу 3 элчингийн хүн байна уу хамаагүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.70] 2018/8/7
С.Зоригийн хэрэг нууц гээд хэдэн жил илрэхгүй өнгөрч байна? Гэтэл нэг өөр улсын төрийн нууц мөрдлөг үзлээ өчигдөр. Тэд бол нууц ажиллагаагаа нууц явуулаад гэмтнээ тэр дор нь бариад авдаг юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.70] 2018/8/7
Бид нарыг хүн гэж тоохгүй байж, байсаар, арай гэж нэг Туркийн элчин ярилцлага өгсний буянаар нэг тайлбар төрийн хэн нэгнээс авдаг юм байж. Дэндүү доромжлоод байна! Нууцсаад байх юмгүй бүгд ил. Нууц гэж нууц юмыг л хэлдэг юм! Ядаж яаж суллаж авснаа яриач! Ер нь монголын ард түмэнг доромжлоод тайлбар тавих ёсгүй гэж үзээд байвал бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой !
6 | 0 Хариулах
Dash [27.123.212.135] 2018/8/7
Асуудал бүр хурцдаад Туркээс харьцаагаа бүрэн таслаасай. Туркүүдээс хол байх нь монголын язгуур эрх ашигт тустай. Өнөө маргаашийн хэдэн долларын зэнл тусламж бол юу ч биш.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.9] 2018/8/7
Урд урдахь ажлаа хийцгээе ээ манайхаан. Өөр хийх юмгүй юм шиг энэ нэг асуудлыг хэдэн өдөр бичиж ярих юм. ГХЯ, ХЗЯ гээд хариуцсан зорилтот газрууд нь ажлаа хийж байхад бид дутъя.
1 | 2 Хариулах
1 [66.181.161.11] 2018/8/7
Нууц ч гэх шиг.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/8/7
туркуудын сэтгэхүй монголчуудынхаас шал өөр юм байна. манайхан болж өнгөрснөө мартаад цаашаа яявдаг бол эд хүний өөрийн бгс ухаад л одоо юутай хүүтэй нь монголтой нь турктэй нь хулгайлчих юмсан гэсэн юм шиг. Туркыг ер нь тэр чигт нь хаясугай.
2 | 0 Хариулах
Irgen [182.160.33.97] 2018/8/7
MGLiin gadaad yamni said medehgui gd bsan.Gadaad yamni saidiin zuvsheereleer buusan uom bn.Ulaan hudlaa yrih uom.ter huuhen.
1 | 0 Хариулах
зочин [66.181.177.229] 2018/8/7
Төрөө шүүмжилсний төлөө хүн хэлмэгдүүлж, мөрөөрөө хуулийн дагуу амьдарч хийж бүтээж бгаа хүнийг дураараа хулгайлах гэж оролдсоныг монголын ард түмэн ойлгохтойгоо
5 | 2 Хариулах
зочин [66.181.177.229] 2018/8/7
Зөв зөв туркийн гаргасан мэдэгдэлд манайх хариу өгөх хэрэггүй. Өгөөд байвал цаадуул чинь нүх ухаад л байна
1 | 1 Хариулах
зочин [64.119.16.235] 2018/8/7
Манай улсад орж ирж байгаа онгоц бүү хэл машин ч бүртгэл тооцоонд ордог гэж итгэдэг.Ачир дээрээ яадаг юм бол.Энэ онгоц орж ирсэнд манай оролцоо заавал байгаа.Тэр тусмаа хүн хулгайлсан үйлдэлд оролцоо байгаа.Нууцын зэрэглэлд оруулаад бултахаас өөр аргагүй нь ч тодорхой.Яг үнэдээ бол манайхан өгч явууулах гэсэн ч АН-н "жорлон" оюунгэрэлийн нөхөр загнаад өгч явуулаагүй л болов уу.Тэр чинь АНУ-н Элчин сайдын яамын бүрэн эрхэт төлөөлөгч юм биш үү.Саяхан нэг гэмт хэрэгтнийг гэртээ нуучихаад, манайд орвол АНУ-д халдсан явдал болно гэсэн байх аа.
1 | 0 Хариулах
ДАНРАВ [103.26.195.58] 2018/8/7
АХАХАХА, ЦАГДАА ТАГНУУЛ 2 ҮЗЭЛЦЭЭД БАЙЖ ДЭЭ... ЗА ТЭГЭЭД ТЭНЭГ ТУРКУУД ЯАЖ Ч МУЙХАРЛАСАН БАЙЛАА ГЭСЭН, ЕР НЬ ЭРҮҮЛ УХААНААР БОДОХОД МОНГОЛЫН ТАЛААС ЗӨЗШӨӨРӨЛ АВЧ, ХАМТРАН АЖИЛЛАСАН Л БАЙГАА ШТ... АСУУДАЛ МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАРТАЙ УУ, ЕРӨНХИЙЛАГЧИЙН ТАМГИЙН ГАЗАР ОРОЛЦСОН УУ ГЭДЭГТ Л БАЙНА... ЗАЙЛУУЛ, ТЕГ-ЫН БУРУУ ЗӨНӨЖ БУЙ УДИРДЛАГААР ТУГ ТАХИАД Л ӨНГӨРӨХ БИЗ ДЭЭ, ХӨӨРХИЙ...
10 | 0 Хариулах
Bayar [202.131.236.138] 2018/8/7
Odriin mend Saidaa! Ene asuudliig devergelgui aytaihan duusgamaar baina. Hun bolgon ene talaar yariad bicheed baival manai uls 2 horsh, 3-dagch horshuudteigee hariltsah hariltsaand saad uchirna. Yadargaatai asuudald orno shuu!!!
0 | 3 Хариулах
Зочин [107.77.173.11] 2018/8/7
Болоод өнгөрсөн фактуудыг дурдхад л бүх юм ойлгомжтой биш үү?
2 | 0 Хариулах
Зочин [107.77.173.11] 2018/8/7
ikon-ыхан бас коммент устгадаг болоо юу?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.186.10] 2018/8/7
энэ ямка одоо өөрийгөө до сайд гэж өргөмжлөх мөртөө нэг юм болохоор дандаа мэдэн будилж бултаж байх юм арчаагүй аймхай амьтан юмаа
1 | 0 Хариулах
Батаа [203.91.115.39] 2018/8/7
Нямдорж сайд аа. Хэдэн Турк хүмүүсийг ярьж байгаад далайн чанадад явуулмаар байна. Мөн туркд байгаа Монгол иргэдээ бас эх оронд нь татаж авах талаар ярих хэрэгтэй. Асуудал бүр түвэгтэй болно шүү.
1 | 0 Хариулах
Зочин [27.123.212.141] 2018/8/7
чиглэлийн дарга нар туркээс урьдчилгаа гээд олон сая доллор хувааж авчаад бие биенээ хамгаалж эхлэлээ нууц гэж шааж байна
5 | 0 Хариулах
Зочин [202.179.11.10] 2018/8/7
“Тэр улс тухайн иргэнээ юу гэж үзэх, ямар дүгнэлт хийх нь тэдний асуудал. Монголын нутаг дэвсгэрт болсон үйл явдлыг цагдаа шалгаж, прокурор хянаж байгаа бөгөөд цаашаа хэрхэн үргэлжлэх нь цэвэр Монголын дотоод асуудал” гэдгийг санууллаа. ЭНЭ Л ХАРИН ШУДАРГА ХАРИУЛТ БАЙНА.
12 | 2 Хариулах
Зочин [202.179.31.70] 2018/8/7
Бидэнд зориулсан хариулт биш шүү. Туркийнхэнд тэгж хэлж болно. Бидэнд энэ орны иргэн шүү ухаантай юм бол бас асуудалтай холбоотой тайлбар өгөх ёстой л гэж бодогдоод байна. Биднийг хүн гэж тоохгүй тайлбар ч өгөхгүй байна.
0 | 0 Хариулах
GegeenCom [59.153.114.151] 2018/8/7
ЭНЭ АХ МААНЬ Л ТОДОРХОЙ ХАРИУ ХЭЛЭХ БАЙХАА
2 | 2 Хариулах
туркийн оюутан [2.72.83.128] 2018/8/7
sabah.com.tr гэсэн туркийн сайтад Монголын (Улаанбаатарын) цагаар 12 цагын орчимд тэр мэдээ гарчихсан байсан, Монголын цагдаа прокурор мэдээгүй байхад тэд яаж мэдэж байсан нь сонин. "Монголын тагнуулын албатай хамтарч, манай MİT (MİLLİ İSTİHBARAT TEŞKİLATI)-ийн үйл ажилгаа явуулж 8.000 кмийн Монголын тал нутгаас дахин нэг ХАЙН (улсаас урвагч)-ийг авчирхаар боллоо" яаг ийм утгатай мэдээ гарсан байсан. Монголын талаас зөвшөөрөл авчихаад ийм итгэлтэй мэдээлэл гарсаныг бодоход манай талаас мэдэж байсан хүмүүс байгаа нь тодорхой
13 | 0 Хариулах
Зочин [150.129.140.134] 2018/8/7
Deres n hyn avch yavdag tt4010 Air Force iin ongots n irtsen bhaar l byr oilgomjtoi.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.211] 2018/8/8
Тэгэлгүй яахав. Монголчууд энэ хэрэгт туслалцаа үзүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Гэтэл уг хэргийн мэдээлэл газар аваад, олон эсэргүүцэлтэй тулаад ирэнгүүт эсвэл ардчилсан орнуудын зүгээс ч шахалт ирсэн байж болно. Тэгээд бантахдаа өгөхөө больчихсон л юм шиг байгаа юм. Нэг талаас зөв зүйл болсон л доо. Эхэндээ бол Монголстан улс шиг гөлөг царайлаад өгөх гэж байсан л байхгүй юу. Тэгээд хэрэг бишдээд ирэхээрээ одоо ингээд ацан шалаанд орчихсон бололтой. Ардчилсан, төвийг сахисан орон байж анхнаасаа ингэж тэнэгтэх хэрэггүй л байсан юм даа.
2 | 0 Хариулах