ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн тусгай үүргийн онгоцонд Эрдоганы ТӨЛӨӨЛӨГЧ байсан уу?

Б.Ану
2018 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс дахь Эмпати сургуулиудын захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас долоодугаар сарын 27-ний өглөөний 10 цагийн үед үл таних 4-5 хүн хулгайлсан хэрэг гарч үүнийг Монголын цагдаагийн байгууллага шалгаж байна.

Түүний алга болсонтой зэрэгцэн Чингис хаан олон улсын нисэх буудалд Турк улсын тусгай үүргийн онгоц ирсэн нь Вейсел Акчайг хууль бусаар авч явах гэж байсан гэх хардлагыг олон нийтийн дунд бий болгоод байгаа билээ. Энэ нь Туркийн одоогийн эрх баригчдын бусад улсад явуулж буй зарим үйл явдалтай давхцаж байсан нь хардлагыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.

Тус үйл явдалтай холбогдуулан хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага мэдэгдэл гаргаад байна.

Тэд “Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалан, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, дотоодын хууль тогтоомжоо хэрэгжүүлэн Монгол Туркийн хамтарсан Улаанбаатар Эмпати сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчайг хүч хэрэглэн авч явсан балмад үйлдлийг шалган тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох, цаашид Вэйсел Акчайг Турк улсад шилжүүлэн өгөхгүй байх үүргээ хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэж мэдэгджээ.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны долоодугаар сард Турк улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа онц байдал зарлаж, хүний эрхийн хамгаалагч, сэтгүүлч, иргэний нийгэм, улс төрийн сөрөг хүчнийхнийг баривчлан, эрүүдэн шүүж, зүй бус харьцан хорьж байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд буруушаасаар байна. 

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өөрийн улсын дотор болон гадна талд байгаа бүх Гюленистуудыг ангуучлахаа амлаж “Бид эдгээр нүгэлт хүмүүсийг чөлөөтэй алхаж явахыг хэзээ ч зөвшөөрөхгүй” хэмээн хэлж байв.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар гадаад орнуудаас нийт 80 сэжигтнийг Туркт баривчлан ирүүлээд байгааг Анкарагийн албаныхан мэдээлжээ.  Харин төрийн эргэлт хийх оролдлогоос хойш хоёр жилийн хугацаанд Турк улс даяар 77,000 гаруй хүнийг баривчлаад байгаа талаар бид мэдээлсэн.

Ямар ч байсан Монголчууд Вейсел Акчайг Туркээс ирсэн онгоцонд суулгаж явуулаагүй бөгөөд түүнээс шаардлагатай мэдүүлгүүдийг Эрүүгийн цагдаагийн алба авч мөн биеийн байдлыг хэвийн эсэхийг шүүх эмнэлгээр нягтлуулсаны эцэст долоодугаар сарын 28-ны шөнийн 1:40 цагийн үед түүнийг гэрт нь хүргэж өгсөн билээ.

Улаанбаатарт газардаад байсан ТT4010 онгоц харин оройн 21:25 цагийн үед Улаанбаатараас хөөрсөн юм. Тус онгоцонд ирсэн Туркүүдээс Монголд хэн нь ч буугаагүй мөн нэмж хүн яваагүй талаар Чингис хаан нисэх буудал дээр ажилласан Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл мэдээлсэн.

Хэдийгээр Вейсел Акчайг Монголын тал өгж явуулаагүй ч энэхүү үйл явдалтай зэрэгцэн олон асуулт хариултаа хүлээж байна.

Тухайлбал, Улаанбаатарт газардсан Туркийн тусгай үүргийн онгоц яг ямар зорилготой байв, Монголд газардах шалтгаанаа юу гэж мэдүүлсэн бэ, энэ ажиллагаанд Монголын хууль хүчний байгууллага эсвэл төр засгийн оролцоо бий эсэх, Вейсел Акчайг гэрийн ойролцоогоос нь хулгайлсан хүмүүс чухам ямар учиртай хүмүүс байсан эсэхийг одоогоор Монголын талынхан нууцалж байгаа юм.

Бусад оронд явагдсан Туркийн баривчилгаануудад тухайн улс орных нь төр засаг, хууль хүчний байгууллагууд хамтарч оролцсон тохиолдол хэд хэд байна. Тиймээс Вейсел Акчайн алга болсонд Монголын тал оролцсон уу гэдэг сонирхолтой бөгөөд маш чухал зарчмын асуулт болоод байна.

Гадаад Харилцааны дэд сайд Б.Батцэцэг үйл явдалтай зэрэгцэн Туркийн ЭСЯ-ны дипломат ажилтныг хүлээн авч уулзахад тэд энэхүү үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй өөрөөр хэлбэл мэдээгүй байсан гэж мэдэгдсэн нь протоколд үлдээд байна.

Бидэнд ирсэн мэдээллээр Туркээс Улаанбаатарт газардсан ТТ 4010 онгоц анх дипломат шуудан авчирлаа гэж мэдүүлжээ. Тус онгоцонд тав орчим хүн байсан бөгөөд, агаарын хөлгийн багийн гурав, димломат шуудан авчирсан гэх нэг хүн, мөн үлдсэн хүн нь Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы бие төлөөлөгч байсан байх магадлал өндөр байгааг эх сурвалжууд хэллээ.

Ямартай ч эдгээр хүн Монголын гаалиар гараагүй бөгөөд тэднийг шалгах ажлыг хийхдээ онгоцноос нь огт буулгалгүй буцаасан мэдээлэл байгаа юм.

Энэ үйл явдалтай зэрэгцэн Монголын Засгийн газрын түвшинд түргэн авч Вейсел Акчайг авч явуулахгүй байх ажлыг шуурхай зохион байгуулсан.

Үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад Харилцааны Яаманд талархсан захидлыг Туркийн хүний эрхийн байгууллагууд ирүүлээд байна.

 

Тухайлбал AST байгууллагын захидлыг та ЭНД дарж дэлгэрэнгүй унших боломжтой.

Гэхдээ энэ асуудлыг ингээд баярлаад дуусгаж болохгүй.

Хэдийгээр Монголчууд Вейсел Акчайг өгч явуулаагүй ч Туркууд Монголын газар нутаг дээр яагаад ийм ажиллагаа явуулах болов.

О.Мөнхсайхан хуульч “Вейсэл Акчайг хүчээр авч явах ажиллагаа Монголын талын зөвшөөрөлгүй явагдсан бол энэ нь манай улсын бүрэн эрхт байдалд халдсан, хууль бус үйл ажиллагаа.

Монголын талын зөвшөөрөлтэй эсхүл зөвшөөрөлгүй, аль ч байдлаар энэ үйл ажиллагаа явагдсан бай, Вейсел Акчайг Монголоос Турк рүү албадан явуулахыг зөвшөөрч болохгүй.

Яагаад гэвэл, Монгол улс 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нэгдэн орсон.

Энэ конвенцын 3-р зүйлд "Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй" гэж заасан.

Мөн, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.7-р зүйлийн 3-т "Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй" гэж тус тус заасан” гэсэн юм.

Монгол Улсыг гадаадад төлөөлөх Гадаад Харилцааны яам ямар ч байсан энэ үйл ажиллагаанд Монгол Улс оролцоогүй болохоо илэрхийлсэн утга бүхий мэдэгдэл гаргасан нь “Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс энэ ажиллагаанд гардан оролцоогүй, тохиролцоогүй гэдгээ албан байдлаар ингэж мэдэгдээд байна.

Монгол, Туркийн дипломат харилцааны тухайд энэ жил олон дэвшилтэт үйл явдал болсон. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сард Турк улсад айчилж  Эрдоганд бараалхаж олон улсын терроризмын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд Турк зогсож, ачааны хүндийг үүрч байгааг Монгол Улс ойлгон дэмжиж байдгийг тэмдэглэж байжээ.

 

Эрдоган болон М.Энхболд нарын харилцааны талаар “М.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхий сайд Эрдоганы урилгаар 2006 онд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд 2003 онд Анкара хотод айлчилж, ноён Эрдоган 2005, 2013 онд Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан, хуучны танил, дотнын нөхөд юм” гэж УИХ-аас мэдээлж байжээ.

Энэ айлчлалын дараахан Монгол улсад Туркийн шадар сайд Монголд хүрэлцэн ирж Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа террорист байгууллагатай холбоотой байж магадгүй сургуулиудыг өөрийн талд шилжүүлж өгөхийг хүссэн байна. Хариуд нь Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол улсын засгийн газар шаардлагатай арга хэмжээг авна гэж Чавушоглуд амласан талаар Anadolu Agency агентлаг мэдээлж байсныг бид орчуулан дамжуулсан билээ.

 

Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболдын Турк улсад хийсэн айлчлалын дараахан буюу ердөө сар гаруй хугацааны дараа буюу дөрөвдүгээр сарын 6-нд Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад мөн л айлчилсан. Өөрөөр хэлбэл, сар орчмын зайтай Монгол, Туркийн өндөр дээд хэмжээний айлчлалууд энэ жил болсон юм. Юу гэхээр Монгол, Туркийн харилцаа идэвхтэй сайн явагдаж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн энэ үйл явдлын дараа буюу дөрөвдүгээр сарын сүүлээр олон улсын зарим хэвлэлээр Туркийн удирдагч Эрдоган Монголд айлчилж магадгүй гэсэн мэдээлэл ч гарч байсан талаар бид мэдээлж байсан.

Мөн сүүлд буюу долоодугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Эрдоганы тангараг өргөх ёслолд урьсан ч түүнийг төлөөлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд очсон билээ.

 

Харин үүний дараа Вейсел Акчайг хулгайлахыг завдсан байж болзошгүй хэрэг гарахаас ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнө Монгол Улсад Туркийн удирдагч Эрдоганы хүү ирсэн мэдээлэл гараад байгаа юм. Энэ тухай Монгол Улсад талархлын захидал ирүүлсэн Туркийн AST хүний эрхийн байгууллагын ажилтан твиттер хуудастаа жиргэжээ.

 

Албан бус мэдээллээр Туркийн удирдагчид Монголд үе үе олон нийтэд мэдэгдэхгүйгээр  ирж Түрэгийн үеийн Монголоос олдсон удирдагчдынхаа гэрэлт хөшөөнд ирж мөргөдөг талаар албан бус мэдээлэл ч байдаг.

Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад айлчлах үеэр Монгол-Турк хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны 7 баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд эндээс нэг сонирхол татах баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны харьяа Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байх юм. Санамж бичигт Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, БНТУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Үмит Яалчин гарын үсэг зурсан бөгөөд Санамж бичгийн хүрээнд хоёр орны шилжилт хөдөлгөөний байгууллагууд харилцан мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, Турк, Монголын харилцаа албанаар ч албан бусаар ч идэвхтэй сайн явагдаж байгаа энэ үед Туркүүд Монголын талын зөвшөөрөлгүй хүн хулгайлахыг завдсан бол энэ нь хоёр орны харилцааны хувьд ээдрээтэй нөхцөл байдлыг үүсгэнэ.

Тэр тусмаа Туркийн тусгай үүргийн онгоцонд тус улсын төрийн тэргүүний бие төлөөлөгч үнэхээр ирсэн бол асуудал бүр ноцтой болох нь.

Аль ч тохиолдолд Монголын төр засгаас тэр дундаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эсвэл Гадаад харилцааны сайдын хэмжээний төлөөлөл тодорхой мэдээллийг цаг алдалгүй дэлхий дахинд өгөх нь зүйн хэрэг болоод байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
79 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [199.181.152.199, 165.225.50.185] 2018/7/31
Монголын тагнуулч Хурц Германаас хүн хулгайлж байхад дэлхийн хоёр их дайны хэргийн эзэн Герман улсын тагнуулын байгууллага мэдээгүй гэдэг. Угтаа бол мэдсэн ч Монголын дотоодын хэрэгт оролцохгүй гэсэн байр суурьнаас хандсан байх. Тэр үед Эмнести Интернэшнл гэх энэ байгууллага яагаад таг дуугүй байсан юм бол? Тэр байгууллага Монгол хүнийг тэгэж үнэлдэг юм гэжүү?
0 | 1 Хариулах
Зочин [66.181.160.40] 2018/7/30
ХАМТРАГЧ БАЙСАН НАЙЗАА ОДОО ХӨНӨӨХӨӨР ХӨӨЦӨЛДӨХДӨӨ ХИЧНЭЭН Ч ХҮНИЙГ ХОРООХООС БУЦАХГҮЙ БАЙГАА ЭРДААГАН ГЭДЭГ ХАРГИС ЛАЛЫГ ХЭН НЭГ НЬ МӨДХӨН ХОРООНО ГЭЖ МУРУЙЦСАН Ч БЭЛЭН БАЙНА
3 | 0 Хариулах
Зочин [103.229.123.94] 2018/7/30
Орхоны хөндийд нисэх буудал барихаар болсон биз дээ бас. Монголыг лалжуулаад, өмчилж авчих гээд өвөг дээдсийн нутаг энэ тэр гээд солиороод байгаа шүү энэ Түркүүд.
2 | 0 Хариулах
Zen [78.188.98.208] 2018/7/30
Turk-d Mongol-n erkh bukhii baiguullagaas zovshoorol avalgui ajillagaa yavuulsan gej uzi. tegeed Mongolchuud yu hiij chadah yum? yu ch hiij chadahq shde? Turk-n esreg ban tavih uu? Turk Mongoloos yu ch avahq harin Mongolchuud Turk-s bainga guilaga guidag bizde? tegeheer surtei devergeh yum bhq ee.. harin ch asuudlig yaj evteihen shiidej, tarisan heregee yaj tseverhen arilgah talaar l bodoh yostoi bh...
0 | 1 Хариулах
Zeni hariult [82.204.205.178] 2018/7/30
turk baihgui bol mongoliin amidral doroitono geed bgamu ? tegvel uur neg ulsaas guigaad l yawna biz
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.64] 2018/7/30
Эрдоган харин жинхэнэ экстремист исламист бөгөөд курдуудын устгалын хийж байгаа террорист. Монголын хиргисүүдийг өмчөө болгон хашаагаар хүрээлж авахыг төр зөвшөөрч бйагаа нь буруу. Бид өөрсдөө өмчлөн хашаалах ёстой. Туркуудыг дагаад сайн юм хэзээ ч ирэхгүй. Казакуудыг бүр исламжуулаад, төрийнхөнд мөнгө атгуулаад хамаг муухайг хийгч эзлэн түрэмгийлэгчид
8 | 0 Хариулах
зочин [103.212.116.210] 2018/7/30
Өнөөгийн төрийн өндөрлөгүүдэд ажиллаж байгаа хүмүүс түүхийн мэдлэгээ улам сайжруулахаас гадна тухайн улсын гадаад дотоод бодлогыг сайтар судлах шаардлагатай байгааг харуулж бна. Турк ноёдын айчлал яагаад ойр ойрхон монгол руу зүглээд байгааг ойлгохгүй бна. Энэ талаар төр засаг мэдээлэхгүй байгаа нь сонирхол татаж бна.
4 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/7/30
Лалын номлогч Фетхула Гульений турк сургуулийн сүлжээний шавь нар Америкаас цалинжиж Сири, Ирак, Афган, Египет, Ливид тeppop үйлдэж байгаа. Тэд америкийн заавраар Арабын хавар гэх мэт өнгөт хувьсгалыг өндөр хөлсөөр олон улс орон дамжин зохион байгуулж хийдэг.
1 | 8 Хариулах
Зочин [139.5.217.91] 2018/7/30
lol
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/7/30
Гульенизм бол лалын шашны Мүүнизм юм. Аль алиных нь эх үүсвэр АНУ.
0 | 6 Хариулах
Зочин [202.179.31.55] 2018/7/30
Neg tenemel turk alga bolohod niigmeeree anhaaral tavina, zaluusaa denduu bna
1 | 8 Хариулах
Зочин [202.131.247.58] 2018/7/30
Хүнийг хүн гэдэг утгаар нь харах ёстой. Чамайг гадаадад явж байгаад хулгайлагдахад нэг муу тэнэмэл гуйлгачин Монгол хэнд хамаатай юм, үхвэл үхнэ л биз гээд тоохгүй хаявал яах вэ?
13 | 0 Хариулах
УБ иргэн [202.180.216.19] 2018/7/30
Монгол улсын баруун талд үер бууж хэдэн зуун айл гэр оронгүй, хэдэн мянган иргэн нь толгой хорогдох газаргүй болчихоод удаж байхад улсын маань Тэргүүн нэг ч үг хэлсэнгүй. Иргэд нт гамшигт өртсөн байхад огт тоохгуй сууж байгаа Ерөнхийлэгч Турк иргэний талаар дуугарна гэж бодож байгаа бол дэндүү, бүр дэндүү эндүүрэл болно.
2 | 5 Хариулах
Зочин [202.21.106.108] 2018/7/30
Тэр нэрийг нь нууцлаад байгаа баруун аймаг чинь гэр өгсөн ч зарсан байга.Удахгүй газар нутгаа барьцаалж магадгүй шүү ялангуяа Туркээс тусламж их авдаг гэсэн.
3 | 1 Хариулах
Нацагням [139.5.219.198] 2018/7/30
Монголын тѳр ийм зүйлд оролцож олон бохир ажил хийдэг учир Монголчуудын Тѳрдѳѳ итгэх итгэл унаж одоо бараг дууслаа. Иргэнээ хүндэтгэж байж л сайн хүндлэгдэх тѳр тогтоно доо. Худлаа л гэж одоогийн тѳрд байгаа хулгайчид хэлэх байхдаа.
5 | 1 Хариулах
Enkhbold ard ni bjee [107.77.203.213] 2018/7/30
Manai taliig Enkhbold zohitsuulah gd bvderchee yanz ni. Ymar muuhai haragdaj bnaa, daranguilagchiin hvvtei hamt. Ene Mongol ulsiig idej tsulmuj hanah boloogui Yu? Bvhel bvten ulsiig tuluulj turd suugaa hvmvvs tuhain ulsiinhaa udirdagchdiin hiij bui uildliig sain medej, helj yrij, hoollohoo hurtel tsenej baimaar yum. Vneheer gutmaar bn Enkhboldod, juldaj bn
3 | 0 Хариулах
Зочин [112.72.11.102] 2018/7/30
Turk uls manaid ulsad terror hijj magdguie odoo ingej dawarj bgam ym.chn uher pisdanud hezee oilgoh we?
1 | 1 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/7/30
тийм терро болохоор нь л өгч болохгүй байгаа юм.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.11.102] 2018/7/30
Manaihan Uilan hailan awch uldsen shude Ineedtei garuud shu
0 | 6 Хариулах
Зочин [112.72.11.102] 2018/7/30
Argui l uher pisdaanuud shu haha inded hurj uheh n
0 | 3 Хариулах
Зочин [202.9.42.7] 2018/7/30
Энэ Эмпат сургууль чинь террорист ажиллагаа явуулдаг хүмүүсийг санхүүжилт хийдэг гээ биз дээ яагаад манайхан авч үлдэх гээд байна вэ
1 | 20 Хариулах
Зочин [202.9.42.7] 2018/7/30
Монгол улсад их юм хийсэн дээ ууган Турк улс одоо цаашдаа Туркийн засгийн газар монгол Улсад гар сунгах болов уу даа хэцүү боллоо доо.. Зүгээр тэр Эмпатигийн захирлыг явуулчих байсан юм ...
0 | 21 Хариулах
Зочин [77.172.23.29] 2018/7/30
guilagchin zayatai pidda yum daa chi, ooroo oorsdiinhoo toloo yum hiigeech. guiramchaasaa bolj gemgui huniig yald unagaah saihan yum uu?
14 | 0 Хариулах
Зочин [202.170.71.157] 2018/7/30
паа эргүү эргүү гэхэд бас л арай л байнаа. Осмоны их гүрэн байгуулахыг санаархсан эргүү эрдагон гэгч улс төрийн үзэл бодлын улмаас бүгдийг тээрэмдэж буй нь бэлээхэн харагдаж байна, тийм гарт улс эх оронд нь тусгай ажиллагаа явуулж, тусгаар тогносон улсыг доромжилж байхад өгөөд явуул гэнээ. мал бол алаад ихдчих юмсан
4 | 0 Хариулах
ДАШНЯМ [66.181.190.103] 2018/7/30
Хэрэггүй дээ хөөрхийг өрөвдөөч дээ монголын боловсролд тал насаа зориулсан монгол муу зүЙЛ ХИЙГЭЭГҮЙ ТЭГЖ АМИА БОДООД ЯАХАВ НҮГЭЛ БОЛНО БАЙЖ Л БАЙГ ҮР ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙГ НЬ БОДООЧ ДЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/7/30
манайхаас бусад улс өөр улсад бизнес эрхэлж байгаа ажиллаж байгаа бол татвар төлдөг байх. энэ турк нөхөр тэр эрдоганы зг-т татвар гэж юм явуулдаггүй байх бодвол тэгээд ингэж байхгүй юу тэрнээс ттеррористуудыг балуушаараа санхүүжүүлдэг юм. Япончууд өөр улсад тэр байтугай суралцахад татвар төлдөг.тэр нь бас нэлээн өндөр юм шиг байна лээ.
0 | 9 Хариулах
Зочин [66.181.177.176] 2018/7/29
Өгөөд явуулахгүй манайд исмалын шашины сурталчилгаа хэрэггүй дээ дэлхий нийтээрээ Эрдоганы дэмжээд байгаа юм биш үү тэр америкт нуугдаад нөхөр чинь дэлхийд исламын шашиныг сурталчилах алан [хориотой үг] ажиллагааг санхүүжүүлдэг гээ биз дээ манайд исмалын шашин ямар хэрэгтэй юм бэ
1 | 16 Хариулах
Зочин [77.172.23.29] 2018/7/30
hehehe chamaas ehleed uu, avsan medeeleldee ergelzej baij shiid gargah durtai hun yum aa.
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.87] 2018/7/29
Mongoliin zasgiin gazar oroltson shvv
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/7/29
яг мангар
0 | 1 Хариулах
Зочин [160.13.88.177] 2018/7/29
Terroristiig demjihee boliochee naad zavaan turkee ugch yavuulaach.
1 | 11 Хариулах
Baagii [67.80.24.189] 2018/7/29
Ongotsonoos Hen ch buugaagui Hen ch ongotsond suugaagui yum bol Henii humuus Mashind hucheer barij suulgav?
10 | 0 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/7/29
чи юундаа гомдоод байгаа юм? өөрөө тоохгүй гомдоогүй харин баярлаж байхад.
0 | 0 Хариулах
Baagii [67.80.24.189] 2018/7/29
ZI En Ba nas baisan
0 | 0 Хариулах
Baagii [67.80.24.189] 2018/7/29
Bichsen yum unshaad oilgodoggui mangar ve?
0 | 0 Хариулах
Зочин [111.197.239.111] 2018/7/29
17 чингэлэг спиртыг ус болгож болдог улсад Ганц муу туркийг өгөөд явуулхад яавал гэж бодож байгаа л даа манай ЕӨК ЗИ хоёр
7 | 2 Хариулах
Зочин [64.119.20.219] 2018/7/29
Ардчилсан сонгуулиар гарсан Эрдоган үндсэн хуулиа өөрчилж Наполеон болж тусгаар тогтносон орнуудийн хуулийг нулимаж доромжилж эхэлсэн.Ислам шашныг ашиглаж Османы эзэнт гүрнийг сэргээх гэсэн дарангуйлагч Эрдоганы мөрөөдөлд олон дайсан саад болж хойшилсоор бна Эхлээд бардам Эрдоган Америк НАТОд найдаж оросын онгоцыг буудаж Путинтай муудсан. Америк НАТО Эрдоганы урхинд орсонгүй Эрдоган Америк НАТОд гомдож Путинтай найрамдав Найрамдсаны хариуд Путин Турк генералуудын төрийн эргэлтээс Эрдоганыг хамгаалав Даварсан Эрдоган өөрийг нь шүүмжилж байсан чөлөөт сэтгэгчидийг баривчилж шашингүй сургуулийн багш нарыг бөөнөөр ажлаас халахад цэргийн эргэлтийг шалтаг болгож хэлмэгдүүлэв Путинтай найрамдсаныг ашиглаж Эрдоган Сирийн умард хилд цөмөрч Сирийн Курдуудтай байлдаж Евфратын бамбай бүсийг байгуулж түрэмгийлэл үйлдэв Дарангуйлагч Эрдоганы нүдэнд Османы эзэнт гүрний дорнод хил гэж харагддаг Монгол улсын хуулийг нулимаж дураараа дургина гэж бодтол андуурчээ
20 | 1 Хариулах
Зочин [202.170.71.157] 2018/7/30
Эрдагон ёстой хол хэвтэнэ. Бүс нутагт хийх дайнд Израйль далд фронтоор байлдаж байна, шууд ил цагаан дайтаад эхэлбэл хэцүү дээ. Израйль Курдуудыг дэмжиж тэтгэж байна, Иран улаан шугам давбал /цөмийн зэвсэг бүтээгээд эхлбэл/ шууд л байлдана. Анаад л хүлээж байна. Турк бол маш их зэвсэглэсэн улс, дайтвал цус их асгарна, Египет болон тойрон хүрээлж буй 600 сая арабын дунд жаалж буй Израйль хэзээ ч бууж өгч байгаагүй, бууж өгөхгүй
4 | 0 Хариулах
dulguun [27.123.212.134] 2018/7/29
Mongol Turkiin hamtarsan surguuliudad ymar negen nuluu grah bolov uu Tus 4 Empathy haagdah uu?
0 | 3 Хариулах
Зочин [112.186.235.115] 2018/7/29
Одоо виз нь дуусахаар гаргавал таарна, хаашаа цагаацлахаа өөрөө мэднэ биз
9 | 7 Хариулах
A [113.154.64.245] 2018/7/29
Хужаа Миеэ Энхболд пиззда л хэдэн цаасаар худалдсан. Гөлийгөөд гай болсон [хориотой үг]... Далд орохгүй нь ээ!!!
3 | 0 Хариулах
Зочин [107.77.173.1] 2018/7/29
Миеэ Энхболд авилгачин,газрын наймаачин гэдэг нь үнэн,гэхдээ тэр хүн цайрчихсан хулгайч,өмч хувьчлалын луйварчин,спиртний панзчин,17 чингэлэг спиртийг ус болгож хувиргадаг илбэчин,нарийн төмөр замын танкчин,гадаад улсын гар хөл биш л дээ.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.177.128] 2018/7/29
Харин ч чиний Ми овогт чинь өөрт ашигтай бол Монгол бүү хэл төрсөн эхийгээ ч худалдаж чадах [хориотой үг] байх шүү
1 | 1 Хариулах
Зочин [103.229.123.240] 2018/7/29
Монголыг ШХАБ д зарсан еөкийн л ажил биз
2 | 2 Хариулах
Tureg bol Turk bish [80.145.215.15] 2018/7/29
Turk uls, ertnii tureg bol shaal 2 uur yum. Tureguud geheed uighur, kygryz, dundad aziin "tureg hel"-tei undesteniig helj baigaa yum. Odoo Anatold baigaa Turk uls neg heseg ni baisan (?) gehees. Dundad aziin tuuhiig mungu, huuramch sudlaagaar uuriin tuuh bolj huvirgaj baigaa. Araggui dee tureguud dundaa hamgiin mungutei, hun am ihtei ni yum daa
9 | 0 Хариулах
Хариу [202.179.3.194] 2018/7/29
Монголчууд өөрийн иргэнээ хайрлаж, хамгаалж, хайхрахаа бодох хэрэгтэй. Бусад орны иргэд огт сонин биш.
3 | 7 Хариулах
Хариу [202.179.3.194] 2018/7/29
Тэгсэн одоо яагаад сүржигнээд байгаа юм бэ. Тусгаар тогтнолд заналхийлсэн ч гэх шиг. Гадаад орныхон гэмт этгээд гэж тооцсон хүнээ аваад явна уу байна уу бидэнд хамаагүй.
1 | 12 Хариулах
Хариу [202.179.3.194] 2018/7/29
За, юун сүртэй юм бэ. Манайхан европоос хүн хулгайлж ирэхэд мундаг сайн ажиллалаа гээд шагнаж, дарга болгосон биш билүү.
6 | 4 Хариулах
Зочин [182.160.1.70] 2018/7/29
Тэр Түрэгийн хаадын бичиг нтр Туркуудтэй ямар хамаатай юм бэ. Тэр бичгээя мэдэхгүй байж. Эртний Монгол бичиг ч юм билүү
2 | 5 Хариулах
Зочин [182.160.1.70] 2018/7/29
Афганистаны Моголчуудыг бус Хазараг Монгол гэж андуурдаг тэнэгүүд шдээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.17] 2018/7/29
ТТ4010
1 | 0 Хариулах
Зочин [182.160.1.70] 2018/7/29
Одоо тэр Хазара Турк мэтийг лалуудыг Монгол гаралтай гэж хошигруулахаа болимоор юмдаа.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.30] 2018/7/29
ӨӨРИЙГЭЭ БОЛОН ҮНДЭСТНЭЭ ДӨВИЙЛГЭХ ГЭДЭГ НЬ АЛЬ Ч ДАРАГУЙЛАГЧЫН АВИР Л ДАА, ПУТИН ОРОС ОРНЫГ ХЭН Ч ЭЗЭЛЖ БАЙГААГҮЙ ЕР НЬ ХҮН ОРОСООС ҮҮССЭН ГЭЭД ЭЛИЙРЭЭД ЯВДАГТАЙ АДИЛ ТУРКУУД ЭРТНИЙ ҮНДЭСТЭН БОЛОХ ГЭЖ ТҮРЭГ НЭРИЙГ АВЧ ТҮРЭГЭЭС ГАРАЛТАЙ ГЭЦГЭЭДЭГ,
12 | 1 Хариулах
Зочин [202.21.106.131] 2018/7/29
ЗА МАЛТАААД БАЙ ЭРГҮҮ ХУЖАА МИНЬ!!!
0 | 5 Хариулах
Зочин [202.179.31.17] 2018/7/29
Баяр наадам болохоор малийгаад ирээд 3-уулаа (өөрсдийнх нь хэрэгцээ байхгүй байхад) суудаг байж одоо хэрэгтэй үед наад ярвагар малигар нүүрээ харуулцгааж тайлбар хий дээ. Дайн болбол бид нарт 2 хонуулж байж хэлэх үү?
4 | 0 Хариулах
Зочин [202.179.31.17] 2018/7/29
Бүр биднийг доромжлоод сурчихсан. Тайлбар ч өгөхгүй 2 хонуулж байна. Яасан том толгой нар вэ? Ийм үед ард түмнээ тайвшруулж тайбар өгч мэдээллээр хангаж хамт байх нь төрийн удирдагчийн үүрэг биш үү.
8 | 0 Хариулах
Зочин [202.179.31.17] 2018/7/29
Яах вэ, Цагдаадаа хэлээгүй, Гадаад яамандаа хэлээгүй үтэр түргэн нууц ажиллагаа хамтарч явуулав. Гэтэл нөгөө хүн нь ар гэр нь хулгайлагдана гэдгээ мэдэж байсан бэлтгэлтэй байсан тул маш хурдан арга хэмжээ авч нууц ажиллагааг бантан болгож зуураад аз тохион амь мултарлаа. Дараагийн удаад миний бодлоор хулгайлах гэж эсвэл шилжүүлж авах гэж оролдохгүй [хориотой үг] байх гэж бодож байна. Тиймээс тэр хүмүүс амьд үлдье гэвэл АНУ-аас орогнол гуйгаач. Яах вэ монгол хэл сайхан сурсныг чинь бодож зөвлөж байна.
4 | 1 Хариулах
Зочин [202.179.31.17] 2018/7/29
а л а х
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.151] 2018/7/29
Энхболдын гал дээр Султаны хүү явж байдаг айн?
7 | 0 Хариулах
Зочин [202.21.106.131] 2018/7/29
Алтанхуяг түркуудэд Монголыг энэ танай нутаг гээд солиороод байсан одоо эднүүс нь дураараа дургиж хүн хулгайлах шахлаа шт
9 | 0 Хариулах
Зочин [202.21.106.131] 2018/7/29
Туркэд яах аргагүй 1937 он болчоод байгаа. Эрдоганд таалагдахгүй бүхэн тэррорист болчоод байгаа.
15 | 2 Хариулах
Хариу [202.179.3.194] 2018/7/29
Террорист ч юм билүү. Хэн мэдлээ. Гюлен гэх нөхөр эх орондоо очихгүй, америкт нуугдаж байгаа байхаа. Тухайн төрийн эсрэг бол террорист гэж үздэг жамтай. Өөр сонголт хаана ч байхгүй.
1 | 11 Хариулах
Зочин [27.123.214.87] 2018/7/29
202.179.3.194 Очиж туркдээ бэлч эргүү мал минь.
6 | 1 Хариулах
ганц өдөр ийм аймар байхд [103.212.116.146] 2018/7/29
нэг юмыг л маш сайн ойлголоо: 37 оны хэлмэгдүүлэлт ард түмний сэтгэл зүйл маш хүчтэй цохилт болжээ. яг тамын тогоон дотор байгаа юм шиг ганц өдөр биш хэдэн жилийг туулна гэдэг аймшиг шүү ар гэрийнхэн нь.
6 | 2 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/7/29
манайхан шиг бие биенээ намнах, ганцаараа идэх өвчнөөр өвчилсөн, ийм л муухай харагддаг байна шүү.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.45] 2018/7/29
Зарим хүмүүс 6-7р зууны монгол нутагт байсан түрэг аймгийг одоогийн Туркуудтэй санаатай санамсар мэдлэггүйн улмаас холих. Экс ерөнхий сайд Алтанхуяг, Туркийн ерөнхий сайдыг монголд айлчилахад...өвөг дээдсийнхээ нутагт тавтай морил гэж байж боломгүй уучлашгүй бүдүүлэг алдаа хийсэн. Монгол нутагт байсан сүүлд нүүсэн түрэг аймаг одоогийн туркуудын хоорондох холбоо генетикийн хувьд 99.99% өөр гэдгийг дэлхийн эрдэмтэд тогтоосон бөгөөд байнга тайлбарлаж байдаг. Одоогийн туркууд 3 өөр үндэстэн ястнаас бүрдсэн. Энд байдаг түрэгийн хөшөө дурсгал, Орхоны түрэгүүдийн соелыг туркуудтэй хамааруулан хэдэн цаас горьдож байгаа бол хамгийн утгагүй эх түүхээ мэдэхгүй улсын хийж байгаа ажил.
18 | 0 Хариулах
Зочин [107.77.173.1] 2018/7/29
Өнөөдрийн Турк,өнө эртний Түрэг хоёр хоорондоо хамаа багатай юм биш үү? Ямар ч улс үндэстэн жаал мөнгөжөөд хөрөнгөжөөд ирэхтэйгээ зэрэг агуу ихийн өвчин тусч их л айхтар эртний угсаа язгууртай дайчин улс үндэстэн болох гэж зүтгэдгийн нэг нь Турк юм шиг.
11 | 0 Хариулах
Зочин [182.160.37.36] 2018/7/29
Солонгос шиг уу
6 | 0 Хариулах
Зочин [107.77.173.1] 2018/7/30
Бас Казахсиан байна....
1 | 0 Хариулах
Зочин [66.181.165.94] 2018/7/29
Новшын туркууд хэзээч Монголд нутаглаж байгаагүй,
4 | 2 Хариулах
Зочин [203.91.118.230] 2018/7/29
Бидний мэдсэн нь л энэ тохиолдол юм билүү?
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.172] 2018/7/29
Манай хүчний байгууллагууд оролцсон л байх. Сайн шалгахгүй бол хэдэн ч хүн аль ч улсад баривчлагдаад гарсан юм билээ. Түркүүд мануусыг арай л дорд үзэж байна даа.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/7/29
ттурк, арабуудаас хол бай еоо. хэдэн хасгуудаа яая гэж байсан чинь бас юун туркууд болоод явчихав.
19 | 1 Хариулах
Зочин [112.96.109.6] 2018/7/29
Haha
4 | 0 Хариулах
Зочин [107.77.241.11] 2018/7/30
Ertnii tureguudiin shuud udmuud bol mongolchuudin neg heseg, kazakh, kyrgyz, uigar, uzbekin zarim heseg, tuba, halimaguud bolno. Tsag ueiin erhsheeleer oor oor undestenguud bolson. Za tegeed adilhan aavin huuhduud hereldej uraltsalgui aiytaihan baih heregtei
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/7/30
угаасаа л тийм ш дээ. монголоидууд гэдэг rice д багтдаг.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.119.122] 2018/7/30
Yun budaa ve, Race bailgui
1 | 0 Хариулах
Зочин [182.160.1.70] 2018/7/29
Хазара Турк...
1 | 1 Хариулах
Зочин [112.96.109.6] 2018/7/29
Hazarachuul pers heltei miniii hogshin. Bas ingej hamaagui shaaaj bolohgui l de
4 | 1 Хариулах