ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

О.Мөнхсайхан: Турк захирлыг Туркэд хүчээр аваачаад цагдан хорих, эрүүдэн шүүх үндэслэл бүхий магадлал байна

ikon.mn
2018 оны 7 сарын 27
iKon.MN


Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг хулгайлсан байх магадлалтай хэргийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан манай сайтаар дамжуулж байр сууриа илэрхийллээ. Бид түүний байр суурийг бүрэн эхээр нь нийтэлж байна.



Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнөөдөр гэрийнхээ гаднаас хулгайлагдсан байх магадлалтай талаар хэвлэлээр бичиж байна. Түүнийг Турк руу авч явах зорилготой ийм үйл ажиллагаа явууллаа гэж Эмпати сургуулиудын захирал Б.Ганбат олон нийтийн сүлжээнд мэдэгдээд байгаа. Вейсел Акчайг үнэхээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд аваачаад байгаа аж.

Ямар ч тохиолдолд Вейсел Акчайгийг Монголын тал Турк руу явуулахыг зөвшөөрч болохгүй. Энэ хүнийг хүчээр авч явах ажиллагаа Монголын талын зөвшөөрөлгүй явагдсан бол энэ нь манай улсын бүрэн эрхт байдалд халдсан, хууль бус тул тусгай албаныхан энэ хүнийг Чингис хаан нисэх буудал дээрээс онгоцонд суулгаж болохгүй.

Энэ Турк багшийг авч явахад манай тал зөвшөөрсөн эсхүл оролцсон байж магадгүй. Туркэд дарангуй дэглэм тогтоогоод буй Ерөнхийлөгч Эрдагоны тангараг өргөх ёслол энэ сарын 10-ны өдөр болоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцсон. Энэ үеэрээ Турк сургуулийн багш нарыг хулгайлах буюу албадан явуулах ажиллагаанд тусална гээд амласан байж магадгүй гэж зарим хүмүүс хардаж байна. Энэ хардлага үндэслэлгүй байгаасай. Юутай ч, манай тал ийм ажиллагаа явуулсан эсхүл явуулахад нь тусалсан бол ноцтой хэрэг.

Монголын талын зөвшөөрөлтэй эсхүл зөвшөөрөлгүй, аль ч байдлаар энэ үйл ажиллагаа явагдсан бай, Вейсел Акчайгийг Монголоос Турк руу албадан явуулахыг зөвшөөрч болохгүй. Яагаад гэвэл, Монгол улс 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нэгдэн орсон. Энэ конвенцын 3-р зүйлд "Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй" гэж заасан. Мөн, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.7-р зүйлийн 3-т "Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй" гэж мөн заасан.

Эмнести Интернешнл, Human Rights Watсh, НҮБ-ын тусгай илтгэгч нарын сүүлийн 2 жилийн тайлангаас харвал Туркэд эрүү шүүлт хавтгайрсан бөгөөд голчлон сөрөг хүчний гишүүд, дэмжигчид, их сургуулийн болон ЕБС-ийн багш, шүүгч, прокурор, сэтгүүлч, хүний эрхийн идэвхтэн нарыг шударга процессгүйгээр ял тулгаж, цагдан хорьж, эрүүдэн шүүж байгаа юм байна. Туркын Засгийн газар Монгол-Туркын хамтарсан сургуулийг татан буулгахыг шаардсан зэргээс харвал Турк захирлыг Туркэд хүчээр аваачаад цагдан хорих, эрүүдэн шүүх үндэслэл бүхий магадлал байна.

Харамсалтай нь, эрүүдэн шүүх үндэслэл бүхий магадлалтай бол ямар ч хүнийг гадаад улсад хүлээлгэн өгөхгүй байх үүргийг Монгол Улс дээрх конвeнцоор хүлээдэг ч энэ үүргээ тэр бүр биелүүлээд байдаггүй. Улс төрийн үзлээсээ болж гадуурхагдан Монголд ирсэн, хичнээн олон Өвөрмонголчуудыг Хятадад цагдаагийн хүчээр барьж өгч явуулав даа. Хятад бол эрүүлэн шүүдгээрээ алдартай улс.

Ардчилсан улсын иргэн хүний эрх гэсэн суурь үнэт зүйлээ хамгаалахын төлөө яаж иргэний зориг гаргах вэ гэдгийг нэгэн Швед оюутан дөнгөж 2 хоногийн өмнө яруу тодоор дэлхий нийтэд харуулсан. Нэгэн Афган хүн Швeдэд орогнол хүсэхэд Шведийн төр орогнол өгөхөөс татгалзжээ. Афганистан руу түүнийг буцаахаар суулгасан онгоцонд нь нэгэн оюутан орж, буцаавал эрүүдэн шүүгдэнэ, амиа ч алдаж мэднэ гээд сандал дээрээ суухаас татгалзах замаар эсэргүүцэж түүнийг буцаалгуулаагүй.

Ардчилсан Монгол Улсын иргэн бид ч гэсэн энэ Швед оюутан шиг хүн бүрийн эрхийн төлөө тэмцдэг байх хэрэгтэй. Учир нь, аль ч улс нутаг дэвсгэр дээр байгаа бүх хүний хүний эрх, эрх чөлөөг хамгаалахгүйгээр хүний эрхийг баталгааг бүрдүүлэх боломжгүй. Гадаад ч, Монгол ч ялгаагүй, нэг хүний эрх зөрчигдөж эсхүл ийм эрсдэлтэй байвал хэний ч эрх зөрчигдөхөд бэлэн гэсэн үг. Ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө санаа зовдог, анхаардаг идэвхтэй иргэдгүйгээр ардчилал удаан хугацаанд оршдоггүй.

 

 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
53
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.251.50.167] 2018/8/2
ULS ni hunee medne. BUTSAAH yostoi
3 | 0 Хариулах
Зочин [202.21.113.82] 2018/7/30
Вэйсэл багш Монгол улсад 24 жил амьдарсан, туркэд байгааснаасаа илүү олон жилийг Монголд өнгөрөөсөн, хүүхдүүд нь Монголд төрсөн, Монгол хэлээр ус цас. Тэрээр Монгол улсын иргэн болохын тулд ганцхан Турк улсын цаас дутуу байгааг Монголын төрөөс шийдэхийг хүсэж байна. Багш нарыг өөр улсаас авчран шоронд хийнэ гэдэг адгийн хулчгарын хийдэг ажил байх. Монгол тусгаар тогтносон улс юм бол ийм байдал дахин гаргахгүй байхад анхаараасай. Энэ удаад сайн ажиллаа.
2 | 2 Хариулах
Зочин [91.141.1.227] 2018/7/29
Туркуудээс хол бай!тэдэнд найрсаг байж арга залинд нь их орохын бол эх орныг минь эзэлж орж ирж суучихаад гарна гэж гонж ш дээ.худлаа гоншигноод хоорондоо хэмлэлцэж буудалцаад ер тайван байлгахгүй.Бмд эх орноо хамгаалах ёстой.гадныхан өөрсдийн газар дээрээ учраа олсон дээр.одоо наад нөхрийг чинь дуурайгаад зөндөө туркууд орогнол хүсч орж ирээд газар худалдаж түрээслээд суучихна.тэгээд Монголыг минь эх орон шигээ эзэгнээд хүний эрх яриад суугаад байна.Өөрсдийн вант улсаа байгуулчихаад хөдлөх ч үгүй!Эхнээс нь харж бг биз дээ.тэр нөөр 24 жилийн өмнө орж ирж сургууль ажиллуулаад ашигтай болоод ирэнгүүт бусад нь олж хараад яаж байна?тэд ер нь аль эртнээс манайд вант улсаа тогтоосон биднийг зугуухан шулсаар ирж.одоо эндээс гарахгүй идэх хоол минь энд ч гэх шиг ёо болиосой.тэд манай агаараар амьсгалах эрхтэй юу бодох л хэрэгтэй!
5 | 1 Хариулах
Зочин [202.21.113.82] 2018/7/30
Яагаад хачин муу талаасаа бүгдийг хараад солиороод байгаа баньд вэ?
0 | 1 Хариулах
Зочин [91.141.1.227] 2018/7/29
Монгол улсыг туркууд арай дэндүү дээрэнгүй хандаж шууд тусгай онгоц буулгаж байгаа нь дипломат ёсыг бүдүүлгээр зөрчиж манай улсыг илт доромжиллоо.Үүнд хатуу цохилт өгч харилцаагаа цуцлах эрх бий!туркууд яагаад ийм хүн муутай ёс жудаггүй эргүү байдгийн бэ?!Бүхэл бүтэн Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын хилийг зөрчиж орж ирээд өөрсдийн шашны мөргөлдөөний талбар болгох гэж хүчээр дайрч орж ирнэ гэдэг арай дэндүү бодэ байна.бүгдий нь хөөж явуулаад турктэй холбоо тогтоох хэрэггүй.тэд Европыг эзлэх шахам бөөнөөрөө шашны асуудал ярьж орж ирээд орогнож хоорондоо зодолдож цус асгаруулан буу хүртэл ашиглаж хоорондоо хагаралдан тэмцэж байгаа хүмүүс.Одоо бүр манай эх орныг ч амгалан тайван байлгахгүй болж бгн байна даа.Шууд таслан зогсоох ёстой!эд нар 1 оруулбал хэзээ ч гарахгүй хүмүүс.санаа гэж аймаар.худлаа шашин яриад баашлаад орогноод тэжээлгээд байх сонирхолтой.Эхнээс нь наад туркуудээ буцааж эх орноо амар тайван байлгах нь зөв шүү!
1 | 0 Хариулах
Билатерал Харилцаа?! [185.62.204.168] 2018/7/29
хулчгар Монголчууд нэг Террорист/гэмт хэрэгтнээс болж Туркийн Засгийн газартай харилцаагаа таслах гэж байгаа юм байна даа, Турк улсын хөрөнгө оруулалт буурах л магадлалтай ийм "театр"аас болж
3 | 4 Хариулах
Зочин [91.141.1.227] 2018/7/29
туркээс хөрөнгө авч яадгийн муухай санаатай хогнууд манайхныг дампууруулж бгд эзлэх гэж оролдоно.
1 | 0 Хариулах
Nootoi gar [185.62.204.168] 2018/7/29
Zuv zuv zugeer huniig udriin zagaar gadaad d baihad ni hulgailna gej bhgui hoo, tagnuuliinhan orolzono gedeg bol nuhur nileen hund gemt heregtein bolj bn. Mongolchuud sensazilah aa bolioch, huli sakhiulah baiguulaguudiin ajliin hiilguul, bitgii hunii erh, erh chuluu gej huz!naad nuhur chini heden udaa turk ruu duudaaj irehgui bolhoor ni hucheer avch yavch baigaa shdee. Erdoganii esreg gedeg bol Gülenii hun, Gülen bol amerikiin marionett buyu amerikiin tagnuul, turkiig samarch haysan nuhur, odoo USAs uuriin terrorist baiguullaguudaa udirdaj suugaa hugshun godfather
2 | 1 Хариулах
Зочин [202.9.42.4] 2018/7/28
turk ongots zugeer ireed l hun avaad yavah geegui bhoo mongolyn talaas hamt oroltsson tusalsan humuus ni hen be gedeg l bn daa
2 | 0 Хариулах
Зочин [59.153.87.26] 2018/7/28
Энэ нэг юм юманд шал шал хийсэн зүрхний хийтэй сэтгэцийн өвчтэй багшийг яах вэ?!
3 | 5 Хариулах
Зочин [91.141.1.227] 2018/7/29
буцаасан дээрээ. хоол агаар энд гээд гарахгүй санаатай арай2
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.39] 2018/7/28
энэ хүн Курд болов уудаа аа.Туркуудын шүдний өвчин нь Курдууд бдг. Маш ажилсаг эвсэг хичээнгүй бас зоригтой хүмүүс юм билээ.Дэлхийн аль ч улсад орогнол хүсэх аваас шууд хүлээн зөвшөөрч авахаар тусгасан гэдэг юм билээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.154] 2018/7/28
Zika Jonhuu 2 tuslana gesen uchraas l iriishdee, ongots buulgaj bga, tegeegui bol yu gej buten ongots ireh yum. Manai talaas ter 2 erguu dagznuud l oroltsson
1 | 0 Хариулах
Иргэн [202.21.106.150] 2018/7/28
Монголын хүүхдүүдэд сайн боловсрол олгож байгаа хүнийг хамгаалах нь хүний ёс
9 | 3 Хариулах
Зочин [91.141.1.227] 2018/7/29
турктэй туркгүй монгол хүүхдүүдийн оюун ухаан хурц цовоо шүү.үүнийг тэдний сургалт гэж ойлгож ёстой болохгүй.манай багш нар хичээгээд хүүхдүүдээ сургахад турк байтугай дэлхийн оюун ухааны охь болж бна цаана чинь монгол хүүхдүүд.тэд турк сургуулиас биш Монгол хүний гарын шавь нар дэлхийд гайхагдаж бүх медалийг аваад ирж бхд.турк харин манайхныг өчнөөн жил шулж дампуурууллаа.олон айл хүүхдээ сургах гэж эргүүтээд өрөнд хүртэл ордог.үүнийг таслан зогсоох нь зөв!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.115] 2018/7/30
tgd uursduu tgd surgahad yasiin ulsiin zahiin horoolliin surguuliud sumiin surguuliudiin huuhed hze ch iim undur bolovstroltoi bolj chddgui turk surguuli harin tiim suraltsah amidrliin bolomjgui hrne uhaantai huuhduuded suraltsah bolomjiig n ugj surgaltiin tetgeleg ugj dotuur bairandaa bailgadag !!
1 | 0 Хариулах
зочин [1.72.1.105] 2018/7/27
Болохгуй хунээ улс нь авч явж бна яадаг юм
3 | 6 Хариулах
Зочин [66.181.191.226] 2018/7/27
Ochood mungu avchaad irsen humuus yum baina l daa turkees.
5 | 0 Хариулах
Turk [27.123.214.103] 2018/7/27
ЕТГ-ын ажилтнуудын хүүхдүүд Турк сургуульд төлбөргүй сурдаг гээ биз дээ, ямар нэгэн логик бж болох уу, манай талаас дэмжсэн бол шившиг
2 | 0 Хариулах
Жэнко, жэнко бас л чи [211.36.142.230] 2018/7/27
Болиод өгөөчээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.67] 2018/7/27
Manai uls ene huniig turk ruu yavuulj bolohgui toriinhon oroltsson bol ard irged bid hamgaalj uldeh ni zui yosnii hereg
5 | 2 Хариулах
Зочин [64.119.19.170] 2018/7/27
Туркд дарангуйлал газар авсан бна.Одоо бүр тусгаар улсын хил зөрчиж хүн хулгайлах нь.
5 | 1 Хариулах
Зочин [27.123.212.137] 2018/7/27
21 on bolohod 40hurchihgeed bdg. Gehdee Jenko Zima nariig unagahiin tuld 40hureh yahav hurdan ter on tsag ni boloosoi!
4 | 0 Хариулах
Зочин [27.123.214.88] 2018/7/27
Зика тарьсан балагаа өөрөө цэвэрлээч!!!
4 | 1 Хариулах
Ганбаатар [27.123.212.141] 2018/7/27
Улс өөрийн иргэнээ яаах нь бидэнд хамагүй хэрэг
5 | 14 Хариулах
Зочин [64.119.20.219] 2018/7/27
Өөрийн иргэнээ хулгайлах хамаагүй Монголын ардчилал, хүний эрх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг маань давхар хулгайлах гэж байна
11 | 0 Хариулах
Зочин [27.123.214.107] 2018/7/27
Женкогын Зи юугаа хийж тэр балай дарангуйлагчтай хамт ууж идэж явсииийн бээээ
6 | 2 Хариулах
Зочин [66.181.191.154] 2018/7/28
Oilgomjtoi, heden mongonii shawhar l goridoj yawaa biz Jonhuugiin daalgawaraar. Jonhuud mongo l baiwal eh ornii buren buten baidal tui ch hamaagui Orosruu zugtaad alga boloh [хориотой үг] shuudee
1 | 0 Хариулах