М банк FIFA 26-тай хамт үлдэх ховор картаа гаргалаа
Дараагийн дэлхийн аварга хүртэл таны хэтэвчинд хамт үлдэх онцгой карт ирлээ. М банк болон Visa хамтран хязгаарлагдмал тоогоор хэвлэгдсэн M Виза x FIFA 26 картыг танилцуулж, урьдчилсан захиалгаа эхлүүллээ. Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн өндөр хүлээлттэй тэмцээн болох FIFA World Cup 2026-тай холбогдсон уг карт маань 1,000 ширхэг хэвлэгдэх бөгөөд эзэмшигч бүрийн цуглуулгад үнэ цэн нэмэх ховор карт болох юм. Карт захиалсан харилцагч бүр хүрд эргүүлээд FIFA World Cup 2026-ын албан ёсны мерч бүтээгдэхүүн аваад зогсохгүй сонгогдсон хамтрагч байгууллагуудад төлбөр тооцоо хийхэд 10%-ийн cashback авах юм шүү.
Ердөө 1,000 хүнд очих FIFA 26 Limited Edition картаа амжиж захиалаад, дэлхийн аваргыг хүлээх аяллаа өнөөдрөөс эхлүүлээрэй. Зарим карт зөвхөн төлбөр хийхэд л ашиглагддаг бол M Виза x FIFA 26 карт дэлхийн аваргын хүлээлт, догдлол бүрийг сануулах нэгэн бэлгэ тэмдэг болж хэтэвчийг тань дурсамжаар өнгөлөх болно.
"Чамд үлдэх FIFA 26" карт захиалах
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
