ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Улаанбаатар хотын асуудлаар мэдээлэл өгнө
Улаанбаатар зочид буудлын их танхимд
09:00 цагт "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын бага хурал зохион байгуулагдана.
Галерей Улаанбаатар Urguu Ballroom танхимд
09:30-12:00 цагт “Эрсдэлд буй хүний эрхийн хамгаалагчдад шуурхай хамгаалалт ба сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь" төслийн нээлт болж, ХЭҮК-ийн гишүүн С.Дондов мэдээлэл өгнө.
Цагдаагийн Ерөнхий Газарт
09:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-т ажиллана.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд
10:00 цагт Цэцэрлэг, сургуулийн амралт эхэлж буйтай холбогдуулан 0-18 насны хүүхдийн осол, гэмтлийн талаарх тоон мэдээлэл болон эмч нарын зөвлөгөө, мэдээллийг нэгдсэн байдлаар өгнө.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
11:00 цагт Нийслэлийн Ардчилсан намын удирдлагын баг болон УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар Улаанбаатар хотын асуудлаар мэдээлэл өгнө.
Монголын хүүхдийн ордонд
11:00 цагт "ЗУСЛАНТАЙ ЗУН" аяны нээлт болно.
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд
11:00 цагт Шинэ өмгөөлөгчдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно.
Төв талбайд
12:00 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын мэргэжлийн холбоод, байгууллагуудтай хамтран “Санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг” зохион байгуулна.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
12:00 цагт Уртын дууны өв соёлыг сэргээж, Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхны магтаал “Оройн чимэг” уртын дууны овоот цогцолборыг Завхан аймгийн Отгон сумын нутагт бүтээн босгох талаараа "Оройн чимэг Этүгэн" ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
