Жуковын хөшөөний ард талын газар дээр энэ онд багтаж цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 13 цаг 58 минут
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах 6,000 ам метр газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж эхэлсэн байна.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр зөвшөөрлийг нь цуцлахаас өмнө тус газарт үйл ажиллагаа явуулж байсан компаниуд гүн нүх ухаж, гуу жалга үүсгэсэн, түүнд нь ус тогтож, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг далдалж, хөрс дүүргэлтийн ажлыг гүйцэтгэжээ.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг энэ ондоо багтааж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэв.

Нийслэл хотод энэ онд 140 га талбайд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн арчлалт хийх бөгөөд ₮6.6 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ.