Өнөөдөр Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар усархаг аадар бороо орно
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр (2026.07.20) Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулав.
Иймд иргэд та бүхэн:
- Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авах
- Уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
- Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

