Нийслэлээс 283,000 тээврийн хэрэгсэл гарчээ
Наадмын амралтаар нийслэлээс 283,000 тээврийн хэрэгсэл гарсан байна.
Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад "Нийслэлээс 283,000 тээврийн хэрэгсэл гарсан тоон мэдээллийг Авто Тээврийн Үндэсний Төвөөс ирүүлсэн. Одоо ч хотоос гарах хөдөлгөөн нэмэгдсээр байна. Харин орж ирж буй хөдөлгөөн харьцангуй хэвийн байгаа.
Баруун аймаг болон Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Булган аймаг руу чиглэсэн хөдөлгөөний эрчим ачаалал эрс нэмэгдсэн мэдээллийг орон нутгийн алба хаагчид өгсөн" гэдгийг хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

