ЗӨРЧИЛ: 660 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна

П.Сайнжаргал, IKON.MN
Өчигдөр 13 цаг 05 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарсан билээ. 

Энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 660 зөрчил бүртгэгдсэнийг ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир хэллээ. 

Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд хяналт шалгалтыг тогтмол тавьж ажиллаж байгаа.

Баяр наадмын өдрүүдэд зарим иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар жолооны ард сууж, замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан.

Түүнчлэн орон нутгийн замд алба хаагчид хяналт шалгалт тавьж байхад хурд хэтрүүлэх зөрчлийг нийтлэг гаргаж байна. Дандаа гэр бүлийнхээ гишүүдтэй явж байна.

Хайртай дотно хүмүүсээ авч явж буй үедээ жолооч сайтар амарсан байх хэрэгтэй, түр амсхийж зогсох бол зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсох нь чухал" гэлээ.