ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн ослоор 24 хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амь насаа алдав

П.Сайнжаргал, IKON.MN
2026 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр наадмын амралтаар гарсан осол гэмтэл ба шалтгаан нөхцөлийн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас тодрууллаа. 

Энэ өдрүүдэд зам тээврийн 1,855 осол бүртгэгдсэн байна.

Хүүхэд өртөж хохирсон ослын талаар "24 хүүхэд гэмтсэн, гурван хүүхдийн амь нас хохирсон" гэдгийг ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир хэлсэн юм. 

Орон нутгийн замд осол гарч буй шалтгаан нь: 

  • Хурд хэтрүүлэх
  • Хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх
  • Зорчигчид хамгаалах бүс зүүгээгүй
  • Жолооч сайтар амраагүй байх зэрэгтэй холбоотой байна. 

Жолооч, зорчигчдын нийтлэг зөрчил дутагдал: 

  • Хол замд тэнхлэг тохиргоо нь алдагдсан тээврийн хэрэгсэлтэй явж байна.
  • Дугуй нь хагарахад бэлэн болсон тээврийн хэрэгсэлтэй явдаг. 
  • Урд талдаа хоёр өвлийн дугуйтай, хойд талдаа зуны дугуйтай байна.
  • Цагдаад харагдах байдлаараа жолооч, урд талын зорчигч хоёр бүсээ зүүжээ. Хойноо амьдралын утга учир болсон үр хүүхдүүдээ сул чөлөөтэй хаячихсан, ор засаад өгчихсөн явж байна. 
  • Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэг асдаггүй. 

Мөн шөнө оройн цагаар гэрлээ шилжүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.