ФОТО: Түүхэнд анх удаа 48 улс оролцсон хөлбөмбөгийн ДАШТ-д нийт 104 тоглолтод 308 гоол оржээ
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) орон нутгийн цагаар өнгөрсөн зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нийг дуустал нийт 39 хоног үргэлжилсэн. Анх удаагаа 48 улс оролцсон ДАШТ-д 104 тоглолтод 308 гоол оров.
Египетийн Мохаммед Хани Бельги болон Австралийн эсрэг өөрийнхөө хаалганд гоол оруулсан бол өөр 12 тоглогч нэг удаа "анти амжилт" бүртгүүлэв.
Аргентины Леонил Месси Алжирын эсрэг анхны хет трик толилуулсан бол Канадын Жонатан Дэвид Катарын эсрэг гурван гоол, Францын Осман Дембелэ Норвегийн, Английн Бүкайо Сака Францын эсрэг тус бүр хет трик үзүүллээ.
Шилдэг тоглогчид олгодог "Алтан бөмбөг"-ийг Испанийн шигшээ багийн Родри, "Мөнгөн бөмбөг"-ийг Л.Месси, "Хүрэл бөмбөг"-ийг К.Мбаппе хүртэв.
1970 оноос хойш буюу "Fair Play Trophy" шагналыг олгож эхэлсэн. Энэ удаад уг шагналыг Нидерландын шигшээ багт олгосон юм.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

