СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 13 иргэн амиа алдлаа
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын албаны хэмжээнд долоодугаар сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд улсын хэмжээнд 142 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 926 алба хаагч, 194 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм.
Алба хаагчид дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос 39 хүний амь насыг аварч, 75 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 66 нь объектын гал түймэр, 1 нь ой, хээрийн түймэр, 23 нь усны осол, 19 нь үер, 11 нь ус, шавар суусан, 22 нь бусад (газар хөдлөлт, салхи шуурга, төөрсөн, сураггүй болсон, зам тээврийн осол) ослын дуудлага эзэлж байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

