Бүсийн наадмууд энэ долоо хоногт эхэлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 14 цаг 23 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөө жилийн бүсийн баяр наадмууд энэ долоо хоногийн сүүлээр буюу долдугаар сарын 24-нөөс 26-ныг дуустал зохион байгуулагдах билээ. Тухайлбал Баруун бүсийн наадам Завхан аймагт, Зүүн бүсийн наадам Сүхбаатар аймагт, Говийн бүсийн наадам Дундговьд дээрх өдрүүдэд болох юм.

Баруун бүсийн наадам өнгөрсөн жил Увсад болж байв. 

Харин баруун аймгуудад шүлхий өвчин гарсны улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн баяр наадмыг одоогоор наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулаад буй.

Сонирхуулахад Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан Орхон аймгийн баяр наадам энэ сарын 22-ноос 25-ныг дуустал болох аж.