Өнөө шөнө Сүхбаатар аймагт, 21-ний өдөр Дорнод аймгийн нутгаар аадар бороо орно
Өнөө шөнө буюу 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн нутгаар, 21-ний өдөр Дорнод аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хараа /Дархан хот/, Халх /Ялалт баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Туул / Лүн сум / гол үерийн аюултай түвшинг 10 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

