“Аяллын хэрэгслээ нэг дороос” эвент 6 дугаар сарын 4-7-ныг дуустал зохион байгуулагдах гэж байна

СУРТАЛЧИЛГАА
4 минутын өмнө
Сурталчилгаа

Монголчуудын аяллын улирал эхэлж, амралтын өдрүүдээ байгалийн сайханд өнгөрүүлэхээр төлөвлөж буй энэ үед аялалд хэрэгтэй тоног төхөөрөмж, технологийн шийдэл, майхан хэрэгслээ нэг дороос сонгох боломжийг PC Mall болон Mountain Mongolia хамтран бүрдүүлж байна.

“Аяллын хэрэгслээ нэг дороос" нэртэй задгай талбайн тусгай эвэнт нь энэ сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд аялал, кемпинг, гэр бүлийн амралт сонирхдог хүн бүрд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүн, онцгой хямдрал, тусгай урамшууллыг санал болгох юм.
зураг
 

Аяллын шинэ үеийн технологийг PC Mall-аас

Сүүлийн жилүүдэд аялал гэдэг зөвхөн майхан бариад хоноглох ойлголтоос илүү технологийн шийдлүүдтэй хосолсон шинэ түвшинд хүрээд байна. Аяллаар явахдаа цахилгаан тоног төхөөрөмжүүд болох Старлинк, аяны хөргөгч, проектор, спикер, микрофон гэх мэт илүү өргөн хүрээтэйгээр аялцгаадаг болсон цаг. Тэгвэл PC mall-нхан аялалд хэрэгтэй EcoFlow тог хураагуур, хаана ч интэрнетэд холбогдох Старлинк мини, хүнсээ шинээр нь хадгалах Alpicool машины хөргөгчдөө онцгой багцын хямдралтай үнийг санал болгож байна.

Ecoflow-н загвараас шалтгаалан Старлинк мини болон машины хөргөгчөө зэрэг ажиллуулбал тасралтгүй 10-20 цаг ажиллах боломжтой юм.

Мөн энэхүү арга хэмжээг тохиолдуулан дээрх бүтээгдэхүүнүүдийг багцаар ЛИЗИНГИЙН ОНЦГОЙ НӨХЦЛӨӨР шийдүүлэн авах боломжтой. Ямар ч мөнгө урьдчилж төлөх шаардлагагүй, эвэнтэд хүрэлцэн ирээд хүссэн бараагаа 100% урьдчилгаагүй лизингээр аваарай.

зураг
 

Mountain Mongolia – Аялалд хэрэгтэй бүх хэрэгсэл

Технологиос гадна аяллын үндсэн хэрэгцээ болох майхан, кемпингийн тоног төхөөрөмжүүдийг Mountain Mongolia тус эвэнтийн үеэр хэрэглэгч нартаа санал болгож байна.

Mountain Mongolia-ийн бүтээгдэхүүний төрөл:

  • Гэр бүлийн болон мэргэжлийн аяллын майхан
  • Кемпингийн сандал, ширээ
  • Гал тогооны хэрэгсэл
  • Аяллын гэрэлтүүлэг
  • Outdoor тоноглолууд
зураг
 

Аяллын туршлагаас харахад зөв тоног төхөөрөмж сонгох нь аяллын тав тухыг хэд дахин нэмэгдүүлдэг. Тиймээс энэхүү эвэнт нь бүтээгдэхүүнүүдийг бодитоор харж, харьцуулж, мэргэжлийн зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж байна.

Энэ зун аяллаа илүү тухтай, илүү технологийн шийдэлтэй өнгөрүүлэхийг хүсэж байвал "Аяллын хэрэгслээ нэг дороос" эвэнтэд хүрэлцэн ирээрэй.

📅 Хугацаа: 2026 оны 6-р сарын 04-07 дуустал

📍 PC mall Мишээл салбарын гадна зогсоолд

PC mall холбоотой холбоо барих : 94940506, 99237220, 94975040

Mountain mongolia-тай холбоо барих : 80666555

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.