Голомт банк Азийн хөгжлийн банктай хамтран тогтвортой, хүртээмжтэй санхүүжилтийг дэмжиж ажиллана
Голомт банк Азийн хөгжлийн банктай (АХБ) хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнчлэн эрчим хүчний хэмнэлт, хаягдал усны менежмент, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг дэмжих зорилго бүхий эрчим хүчний хэмнэлтийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Тус зээлийн бүтээгдэхүүн нь нарны эрчим хүчний систем, агаарын дулааны насос зэрэг төхөөрөмж худалдан авах гэр хороолол болон зуслангийн бүсийн иргэд, харилцагчдад хүртээмжтэй зээл олгох боломжийг бүрдүүлэх, санхүүгийн хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
САЙН САЙХНЫГ САНХҮҮЖҮҮЛНЭ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
