Оросын Абдулрашид Садулаев, АНУ-ын Кайл Снайдер нар Гүржид барилдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Сүүлийн үед эрчээ авч буй холбоо бол Real American Freestyle (RAF) буюу барилдааны холбоо юм. Холимог тулааны нэг төрөл болох барилдаанаар өнгөрсөн оноос хойш тэмцээн зохион байгуулах болсон тус холбоо анх удаа АНУ-аас өөр газар тэмцээн зохиохоор болжээ.

Тодруулбал орон нутгийн цагаар долдугаар сарын 11-ний Бямба гарагт Гүржийн нийслэл Тбилиси хотод барилдаан зохион байгуулна.

Энэ удаагийн тэмцээний гол барилдааныг Гүржийн Мераб Двалишвили, Бээжингийн олимпын аварга Хенри Сехудо нар байх юм. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард барилдахаар анх товлосон ч Сехудо бэртлийн улмаас хойшлуулсан байна.

Тэгвэл тус тэмцээний дэд оргил "тулаан"-аар Орос танк Абдулрашид Садулаев, АНУ-ын Кайл Снайдер нар зодоглоно. Олимпын хошой, дэлхийн зургаан удаагийн аварга, өдгөө 30 настай А.Садулаев хэсэг хугацаанд спортоос хөндийрсөн. Энэ жил тивийнхээ аварга болсон орос эр өнгөрсөн нэгдүгээр сард RAF-тай гэрээ байгуулснаа зарласан билээ.

Харин Кайл Снайдерийн хувьд RAF-д хэдийнээ гурван барилдаан хийж, жингийнхээ аваргын бүсийг эзэмшиж буй. 

Тэднээс гадна Арменийн холимог тулаанч Арман Царукян Казахстаны Хамитов, Гүржийн Гиви Матчарашвили, АНУ-ын Зак Элам нар хүч үзэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: RAF