Маргааш 08:00-23:00 цагийн хооронд хаагдах авто зам
iKon.MN
Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд маргааш буюу 6 дугаар сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн буудлаас 21-р хорооллын уулзвар хүртэл авто замын баруун хэсэгт хашлага, явган хүний хашлага хийж гүйцэтгэх тул замыг хэсэгчлэн хаана.
Тодруулбал тус замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 5-ны 08:00-23:00 цагийн хооронд хаах юм.
Жолооч та бүхэн түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Сануулахад Дэлхийн банкны санхүүжилтээр Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байгаа аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
