Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансаа олгох "Улаанбаатар опен" өнөөдөр эхэллээ
Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансаа олгох Улаанбаатарын нээлттэй тэмцээн энэ сарын 4-нөөс 7-ныг дуустал Буянт-Ухаа спортын ордонд болох юм.
Тэмцээний эхний өдөр бөхийн сонгомол барилдааны 55, 67, 72, 77, 82, 87, 97 жингийн урьдчилсан шатны болон медалийн төлөөх барилдаанууд явагдана. Урьдчилсан шатны барилдаанууд өдөр бүр 10:30 цагаас эхлэх бол харин медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхлэх хуваарьтай байна.
Энэ удаагийн тэмцээнд 23 орны 297 тамирчин өрсөлдөх юм. Энэтхэгийн шигшээ багийнхан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж, 45 тамирчнаа уг тэмцээнд сойж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
