УИХ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2026 оны 6 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:27 2026/06/04

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт явууллаа. 

УИХ-ын 97 гишүүн санал хураалтад оролцож, 66 нь дэмжсэнээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв. 

зураг
 
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслөөс...

Хуулийн төсөл нь 11 бүлэг 74 зүйлтэйгээр боловсруулагдсан ба хуулийн төсөлд дараах онцлог зохицуулалтуудыг тусгаад байна. Үүнд:

Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын дотоодын жагсаалт, бодисын ангилалтай байх, тус жагсаалт, ангиллыг Засгийн газар батлахаар, ангиллыг хориглосон, хязгаарласан, урвуулан хэрэглэх эрсдэлтэй бодис гэсэн 3 ангилалтай байхаар, мөн угтвар бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалттай байхаар, шинэ төрлийн бодис гарч ирсэн тохиолдолд тус бодисыг жагсаалт, ангилалд нэн даруй оруулах арга хэмжээ авах, жагсаалт, ангиллыг жил тутам шинэчилж байх зохицуулалт;

  1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ангиллаас хамааран тухайн бодисын хууль ёсны эргэлт, тэдгээрт тавигдах шаардлага болон хориглох зохицуулалт;
  2. Эргэлтэд орж байгаа бодис, түүний эргэлтэд бүрэн хяналт тавих үүднээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох үйл ажиллагаа эрхлэх бүхий л ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр явуулах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд ашиглах шаардлагатай байгууллагын жагсаалтыг ашиглах журмын хамт Засгийн газраас батлах, эдгээр хүрээнд эргэлтэд орж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний эргэлтийг бүртгэх, тайлагнах нэгдсэн механизмын зохицуулалт;
  3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалтыг Засгийн газраас батлах, эдгээр ургамлыг устгах арга хэмжээ, түүнд оролцох шаардлагатай төрийн байгууллагуудаас авах арга хэмжээ;
  4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих зорилгоор төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ, нэн тэргүүнд санхүүжүүлэх шаардлагатай арга хэмжээ, төрийн бодлогыг  хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын чиг үүрэг;
  5. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралтай хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, зохицуулалт, түүнд оролцогч байгууллагуудаас авах арга хэмжээ, уялдаа холбоо болон Донтох эмгэгийг сэргээн засах төв болон орон нутаг дахь Донтох эмгэгийн сэргээн засах байгууллагын зохицуулалт;
  6. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий хүнд үзүүлэх сайн дурын болон албадан эмчилгээ, сургалтын зохицуулалт;
  7. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан, түүний төрөл, эрхлэн хариуцах байгууллага, мэдээллийн санд оруулах мэдээллийн жагсаалт, мэдээлэл оруулах, баталгаажуулах зохицуулалт;
  8. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг болно.

Харин дагалдах хуулийн төсөл болох Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хар тамхи хэрэглэж мансуурсан үйлдэлд 30 хоногийн баривчлах шийтгэл ногдуулж, албадан сургалтад хамруулах, донтолттой тохиолдолд албадан эмчилгээнд хамруулахаар, үүнтэй холбоотойгоор бусад зохицуулалтыг уялдуулан боловсруулж тусгалаа. Тухайлбал, албадан сургалтын хугацааг нэг талаас олон улсын жишигт ойртуулж, нөгөө талаас баривчлагдсан хугацаатай уялдуулан тусгалаа.

Дагалдах хуулийн төсөл болох Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийг дараах байдлаар задалж тусгасан:

  • хууль бусаар үйлдвэрлэх, худалдах, түгээх, экспортлох, импортлох зорилгоор захиалсан, олж авсан, худалдан авсан, дамжуулсан, зуучилсан;
  • хууль бусаар бусдад өгсөн, бусдад хэрэглэсэн, эсхүл бусдад хэрэглүүлсэн;
  • хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн, илгээсэн, хадгалсан;
  • хууль бусаар худалдсан;
  • улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн;
  • хууль бусаар үйлдвэрлэсэн.

Мөн бодисын төрөл, хэмжээнээс хамааруулан дээрх үйлдлүүдийн ялыг хүндрүүлэхээр тусгаад байна.

12:04 2026/06/04

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

12:00 2026/06/04

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. 

Б.Пунсалмаа нарын 13 гишүүний санаачилсан энэхүү тогтоолын төслийн танилцуулгад улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсөвт өртгийн үндэслэлгүй өсөлтийг бууруулах, зогссон болон үр ашиггүй төслүүдийг эрэмбэлэх, төлөвлөлт болон шийдвэр гаргалтыг ил тод, өгөгдөлд суурилсан болгох, мөн төсвийн сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэхэд оршино хэмээжээ.

Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасны 2.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 136 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг нь 805.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Монгол Улсын 2024, 2025 оны улсын төсөв, 2026 оны төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасан нийт төсөл, арга хэмжээний давхардлыг нь арилгаж үзэхэд 3 жилийн хугацаанд 2010 оноос хойш анх батлагдаж төсвөөс санхүүжүүлж ирсэн 522 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг 2026 оны байдлаар 1.9 их наядаар нэмэгдсэн. Энэ нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт үзүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын бодлого алдагдуулах, улмаар төсвийн хөрөнгө оруулалтаар цаашид санхүүжүүлж болох нийгэм, эдийн засгийн олон үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжийг хязгаарлан өмнөх төслүүдийн нэмэгдсэн дүнг санхүүжүүлэхэд зарцуулж байгааг цаашид залруулах шаардлагатай байна гэж үзэж тухайн асуудлаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачилсан болно гэсэн байна.  

Уг тогтоолын төслийг эцэслэн батлан санал хураалтыг үдээс хойших чуулганы хуралдааны үеэр явуулахаар болов. 