ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ерөнхийлөгч Эрдоган удахгүй Монголд айлчлах гэж байгаагаа мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр дотоодын нэгэн улс төрийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ ойрын үед Монгол, Өмнөд Солонгос улсуудад айлчлах гэж байгаагаа хэлснийг тус улсын өдөр тутмын Yeni Safak сонин мэдээлжээ.

Тэр ирэх зургаадугаар сарын 24-нд болох ээлжит бус сонгуулиар Туркийн засаглалын хэлбэрийг парламентынхаас ерөнхийлөгчийн болгон өөрчлөх гэж байгаатай холбогдуулан дээрх арга хэмжээнд оролцсон байна.

Эрдоган айлчлалаараа Өмнөд Солонгос болон Монголын удирдлагуудтай бүс нутгийн, олон улсын асуудлууд болон хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэнэ гэжээ.

Саяхан болж өнгөрсөн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнг талархан хүлээж авч байгаагаа тавдугаар сарын 2-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзахдаа мэдэгдэнэ гэж тэр ярьсан байна.

Тиймээс Монголд айлчлах цаг хугацаа нь ирэх долоо хоногт байх бололтой.

 

Эх сурвалж: Yeni Safak

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг