Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Вейсел Акчайг хулгайлсан этгээдүүдийг олоогүй гэв

Т.Саран, iKon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN

Энэ сарын 27-ны өдөр Монгол Улс дахь Эмпати сургуулиуд буюу бидний нэрлэж заншсанаар Монгол-Туркийн хамтарсан сургуулиудын захирал Вейсэл Акчайг хулгайлсан гэх хэрэг гарсан билээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл өглөө.

https://www.facebook.com/iKonNews/videos/900930236759212/

Тэрбээр "Энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "гадаад царайтай хүнийг нүүрэндээ маск зүүсэн, үл таних гурван этгээд машиндаа хүчээр суулгаж авч явлаа" гэж иргэнээс дуудлага мэдээлэл ирсэн.

Үүний дагуу Эрүүгийн Цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн мөрдөн шалгах хэлтэс болон Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг гарч ажилласан.

Турк сургуулийн захиралтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгууллаттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хуулийн 13.2.1 заасны дагуу хүнийг хулгайлах гэмт хэрэг, бүртгэлийг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг эрүүгийн хуулийн 13.2.1 зүйл анги нь хүнийг хулгайлах буюу тийм нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон тохиолдолд нэгээс таван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг.

Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар тухайн гурван этгээдийг олж тогтоосон зүйл байхгүй. Турк сургуулийн захирлыг хамгаалалтанд авсан" гэв.