Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт хуралдаж шийдвэр гаргажээ.
Тус дүүргийн 11, 15-р хорооны нийт 14 байрны зоорийн давхар буюу В1 давхарууд их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж цахилгааны утсанд чийг өгсөн учир тогыг бүрэн хязгаарлаж болзошгүй эрсдлээс сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.
НОБГ, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, ОСНААУГ, УБЦТС, МХЕГ, Хувийн СӨХ зэрэг 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг байрнуудад бүрэн үзлэг шалгалт хийж дуусаад байна. Хурлаар B1 давхар, орцны лифт зэргийн тогийг үргэлжлүүлэн хязгаарлаж иргэд, оршин суугчдын тогийг хэсэгчлэн түр хугацаагаар өгөх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|