Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Зоорийн давхар нь усанд автаад буй ХУД-ийн барилгууд

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хороонд/Удирдлагын академи, 115 дугаар сургууль орчим/ байрлах 40 гаруй орон сууцны доороос ус нэвчиж байна гэх дуудлага ирсэн талаар өчигдөр Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэв. 

Энэ талаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй холбогдож тодруулахад, "Ойрын өдрүүдэд ачаалал ихтэй байгаа учраас хэчнээн барилгын доороос ус шүүрч байгааг тоолоод явж байх зав бидэнд алга. Ер нь бол 11, 15 дугаар хорооны орчмын бараг бүх барилгын зоорийн давхар гаднаас ус орсон болон доороосоо ус нэвчсэн байдалтай байна. Зоорийн давхрууд хамгийн багадаа шагайгаар татсан тэгээд л өвдгөөр татсан хүртэл устай байгаа" гэв.

Зоорийн давхар нь усанд автсан барилгуудын нэг болох ХУД-ийн 11 дүгээр хороо, 81 дүгээр “В” байрны зоорийн давхарт борооны ус соруулж байсан иргэн Т /43 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас барсан хэрэг энэ сарын 25-нд гарсан.

Усархаг борооны улмаас автозам, барилгын зоорийн давхрууд үерийн усанд автаж, усыг соруулах явцад нийслэлийн хэмжээнд/улсын эзэмшлийн/ дөрвөн ширхэг автопомп буюу ус соруулах төхөөрөмж эвдэрчээ. 

Зоорийн давхар нь усанд автаад буй барилгууд,

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг