Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны зоорийн давхарт борооны ус соруулж байсан иргэн цахилгаанд цохиулан нас баржээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 81 дүгээр “В” байрны зоорийн давхарт борооны ус соруулж байсан иргэн Т /43 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас баржээ.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 2018 оны долоодугаар сарын 25-ний 00:40 цагт  хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 5 км замыг туулан 00:53 цагт очиж 1 цаг 13 минут ажиллан иргэн Т цахилгаанд цохиулан нас барсан байсныг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Төв аймгийн харьяат, хувийн компанид туслахын ажилтай түүнийг гараашт тогтсон усыг соруулах гэж байгаад цахилгаанд цохиулан нас барсан хэмээн эх сурвалж хэллээ.