ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

ХУД-ийн 11, 15-р хорооны цахилгаангүй болсон байруудад шуурхай бригад ажиллаж байна

www.ulaanbaatar.mn
2018 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн онцгой комиссын даргын тyшаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр ахалж байна.

Тус ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны хөрсний усанд автаж цахилгаангүй болсон 14 орон сууцны СӨХ, Орон сууцны конторын төлөөллийг оролцуулан хуралдаж Улаанбаатар хотын Захирагчийн харъяа ОСНААУГ-ын 90 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бригадыг дээрх байруудад хуваарилж, энэ амралтын өдрүүдээр айлуудыг эрчим хүчээр хангахын тулд мэргэжлийн, техникийн, санхүүгийн шаардлагатай арга хэмжээ авч газар дээр нь ажиллаж эхэллээ.

Энэ ажилд УБЦТС ХК, Баруун түгээх төв, НОБГ, ХУД-ийн ЗДТГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [107.77.173.1] 2018/7/30
Хахууль авилгалаар боссон хууль бусаар баяжсан баячууд амьдардаг,хууль бус барилгуудыг яахаараа татвар төлөгчдийн мөнгөөр бөөцийлж байдаг билээ? Тэр баячууд өөрсдийнхөө мөнгөөр өөрсдийнхөө хөрөнгийг хамгаалах ёстой биш үү?
2 | 0 Хариулах
Зочин [111.197.239.111] 2018/7/30
Туулын хөвөөгөөр баригдсан барилгууд удахгүй АКТЛАГДАЖ эхлэх нь дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.21.97.30] 2018/7/30
тэгэхээр нь нэг байр авий даа
1 | 0 Хариулах
Зочин [107.77.173.1] 2018/7/30
Дарагдаж үхэх гээ юу?
1 | 0 Хариулах
Зочин [43.253.27.225] 2018/7/30
тоггүй хогоор яахнуу
1 | 0 Хариулах