Татварын багц хуулийг шинэчлэн батлах гэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос өнөөдөр байр сууриа илэрхийллээ.
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Аливаа улсын татварын бодлого нь баялгийн шударга хуваарилалтыг бий болгох төрийн эдийн засагт оролцох хамгийн том үндсэн арга механизм байдаг. Манай улсын хүн амын 30 хувь нь ядуу хүн амын ихэнх нь хуримтлалгүй орлогын хомсдолтой энэ үед бага дунд орлоготой иргэдэд үзүүлэх татварын хөнгөлөлт ногдуулалтыг шударга болгох бодлого байх ёстой.
Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос орон даяар иргэд, хөдөлмөрчдийн саналыг авч уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд удаа дараа санал хүргүүлж ажилласан боловч тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хүргүүлсэн саналын ихэнх нь тусгагдаагүй байгаа юм. Татварын багц хуулийн төсөлд хүргүүлж байсан саналаа дахин Сангийн сайдад энэ оны зургаадугаар сарын 8-нд, харин УИХ-ын дарга, Төсвийн байнгын хороо, УИХ -дах намын бүлгүүдэд зургаадугаар сарын 12-нд өдөр тус тус хүргүүлсэн.
МҮЭ-ийн холбооноос татварын багц хуульд олон талын ач холбогдолтой саналуудыг дэвшүүлж байгаа. Тэдгээр саналууд нь ажил хөдөлмөр эрхэлж цалин орлогоороо амьдарч байгаа 1.3 сая гаруй иргэд, хөдөлмөрчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хадгалах, баялгийн шударга хуваарилалт орлогын хэт ялгаатай байдлыг арилгах, чухал ач холбогдолтой саналууд юм.
Тиймээс МҮЭ-ийн холбоо татварын шинэчлэлийг зөв шударгаар хийхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна” гэв.
МҮЭХ дараах саналуудыг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх талаар хуулийн төсөлд тусгахыг шаардаж байгаа юм. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!