Баянгол, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах ажлыг өнгөрсөн сарын 30-аас хэрэгжүүлж эхэлсэн.
Баянгол дүүргийн 21, 9, 10, 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 4, 5, 8, 13, 14 дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлахтай холбоотойгоор нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж, иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус арга хэмжээ 34.7 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 10-ныг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна гэж нийслэлийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!