Нийслэлийн алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн тухай бид мэдээлж байсан.
Харин энэ сарын 11-нээс эхлэн дахин гурван чиглэлд хүүхдийн автосус явуулахаар болжээ.Тодруулбал, Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаанаас 36-р дунд сургууль хүртэл зөвхөн сурагчдад үйлчлэх автобус явах юм байна.
Дээрх чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн сурагчид тусгай маршрутын автобусаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа аж.
Хүүхдийн автобусны үйлчилгээнд Цахилгаан тээвэр ОНӨҮГ, Тэнүүн Огоо ХХК, “Автобуснэг” ОНӨҮГ, Автобуснэгдэл ХХК зэрэг аж ахуй нэгжүүд том оврын автобусаар үйлчлэхээр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|