12:28 2017/10/02
НИТХ XI хуралдаан өглөө 10:00 цагт товлогдсон байсан ч дөнгөж сая эхэллээ. ИТХ-ын 41 төлөөлөгч хуралдаа ирсэн бөгөөд хуралдааныг ИТХ-ын төлөөлөгч н.Батсайхан удирдаж байна.
Хурлын эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгээс дахин долоо хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж ирэх Даваа гараг буюу аравдугаар сарын 9-ний 10:00 цаг хүртэл хуралдаан хойшлогдлоо. НИТХ-ын даргын асуудлаар МАН нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй гэх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргажээ.
Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох байсан юм.
09:22 2017/10/02
НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдаж гишүүд даргаа сонгоно.
Учир нь НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ.
Уг завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг өнөөдөр хийхээр шийдвэрлэсэн.
12:28 2017/10/02
НИТХ XI хуралдаан өглөө 10:00 цагт товлогдсон байсан ч дөнгөж сая эхэллээ. ИТХ-ын 41 төлөөлөгч хуралдаа ирсэн бөгөөд хуралдааныг ИТХ-ын төлөөлөгч н.Батсайхан удирдаж байна.
Хурлын эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгээс дахин долоо хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж ирэх Даваа гараг буюу аравдугаар сарын 9-ний 10:00 цаг хүртэл хуралдаан хойшлогдлоо. НИТХ-ын даргын асуудлаар МАН нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй гэх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргажээ.
Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!