2019/12/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.52₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-15°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-19°
07:00
S31
-19°
08:00
S31
-19°
09:00
S32
-17°
10:00
S32
-16°
11:00
S32
-14°
12:00
S32
-12°
13:00
S32
-10°
14:00
S32
-7°
15:00
S32
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын шинэ даргыг сонгох асуудлаар 5 хоногийн ЗАВСАРЛАГА авлаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:48 2017/09/22

НИТХ-ын даргыг сонгох нууц санал хураалтыг хаалттай горимд явуулахад нэр дэвшигч С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авлаа.

Харин НИТХ дахь АН-ын бүлэг нэр дэвшигчидтэй холбоотой асуудлаар хуралдаж байна. 

15:53 2017/09/22

Тооллогын комиссын таван гишүүн хуралдаж НИТХ-ын даргыг сонгох журмыг танилцууллаа.

Тооллогын комисст н.Батсүмбэрэл, н.Мөнхчулуун, н.Цацралтуяа зэрэг таван хүн багтаж байгаа. 

Журмын дагуу санал хураалтыг нууцаар явуулах бөгөөд 50+1 саналаар НИТХ-ын даргыг сонгохоор болж хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

15:23 2017/09/22

НИТХ XI хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг сонгоно. 

Д.Баярсайхан, С.Амарсайхан нарыг НИТХ-ийн шинэ даргад нэр дэвшүүлээд байгаа юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Нэр дэвшигч Д.Баярсайхан 1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдсон.

Өдгөө НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажилладаг.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нэр дэвшигч С.Амарсайхан НИТХ төлөөлөгч. "Оюуны Ундраа" группын ерөнхий захирлын албыг хашдаг. 

Тэрбээр 1998-2000 онд АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн. 

НИТХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

x