Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙР СУУРЬ: НИТХ-ын даргад НЭР ДЭВШИГЧИД

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 12:00 цагт эхэлж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг ажлаас нь чөлөөллөө

Одоо үргэлжлүүлэн шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм. НИТХ дахь МАН-аас Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, С.Амарсайхан, Г.Төмөрбаатар нарын нэрийг НИТХ-ын даргад нэр дэвшүүлжээ. Харин нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татлаа. 

Ингээд НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн байр суурийг хүргэж байна.  

Намын нөхөд маань ажил явуул гэж намайг дэмжиж байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

Нэр дэвшигч С.Амарсайхан "Юу тарина түүнийхээ үрийг авдаг гэж үг бий. Жимс тарьчихаад өөрөө авдаг. Харин шарилж тарьчихаад түүнийхээ үрийг бусад руугаа цацдаг байж болохгүй. 60 тэрбумын бичлэг бол худлаа гэхэд дэндүү үнэн, үнэн гэхэд сэтгэл гонсойлгомоор бичлэг байсан. 

Улс үндэстнийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун цаашлаад Монгол хүний, төрийн үнэ цэнийн тухай асуудлыг хөндсөн учраас Ц.Сандуйг цаашид иргэдийн хурлын даргын албан тушаалыг хашаад нийт нийслэлчүүдийн хувь заяа ажил амьдралыг аваад явах боломжгүй гэж үзэж байна.  

НИТХ гэдэг бол хотын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулж хөгжүүлж түүндээ хяналт тавьж иргэддээ тайлагнаж ажилладаг байгууллага. Ингэж ажиллах ёстой. Мөн бид иргэддээ илүү нээлттэй ажиллах ёстой. Би албан тушаалын төлөө яваагүй. Намын нөхөд маань ажил явуул гэж намайг дэмжиж байгаа. 

Засаглалын үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт хийгдэх нь зөв. Сүүлийн таван сараас хойш нийслэлийн удирдах зөвлөл хуралдсангүй. НИТХ-ын төлөөлөгчид зөв зүйлд санаачлагатай хамтач байх ёстой. Намын бодлого нэрээр ганц хүний шийдвэр, цөөн хүний хүний хүслийн хайрцаг байж болохгүй" гэв. 

 МАН жендерийн тэгш байдлыг хангадаг нам

 
Гэрэл зургийг mpa.mn

Нэр дэвшигч Д.Баярсайхан "Өнөөдөр НИТХ-ын ээлжит XI чуулган болж байна. 11 дүгээр хурлаар намайг НИТХ-ын даргад нэр дэвшүүллээ. Дэлхийн чиг хандлага эмэгтэйчүүдийг дэмжиж байна. МАН жендерийн тэгш байдлыг хангадаг нам" гэлээ. 

НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 15:00 цагаас үргэлжилж НИТХ-ын шинэ даргыг сонгоно.