Ер бусын сонирхолтой газруудад дуртай л биз дээ? Та бүхэндээ санаанд оромгүй долоон зоогийн газрыг танилцууж байна.
Энэхүү зоогийн газар нь АНУ-д байдаг. Энд ямар ч төрлийн чанга ярьдаг, яриа хүн орсон чимээгүй байх ёстой. Зоогийн газрын эзэн Төвөд рүү ажлаар явж ирсний дараа зоогийн газраа нээх санаа төржээ. Түүнд Буддын шашны сүм амар амгаланг мэдрүүлж, бусад хүмүүсийг ч мөн амар тайван чимээгүй суун амтат хоол идэх газартай болгохыг хүссэн байна.
Магадгүй та гайхах байх. Гэхдээ Испанид байдаг энэхүү зоогийн газарт хүмүүс 7.8 баллын газар хөдлөлтийг мэдрэх гэж мөнгө төлдөг. Энд хагарсан аяга таваг бол энгийн л үзэгдэл.
Энэхүү газар нь Хятадын маш өндөр уулын хадан дунд байрладаг. Халуун ногоонд дурлагсад энэ газарт очиход тохиромжтой.
Магадгүй та аль хэдийн ойлгосон байх. Энэ газарт хүн биш роботууд үйлчилдэг. Тэд хэзээ ч таны захиалгыг андуурахгүй. Мөн эдгээр ухаантай ажилтан нь оройн цагаар бүжиглэж үйлчлүүлэгчдээ зугаацуулдаг. Энэхүү зоогийн газар нь Хятадад байдаг байна.
Та мөсөн зоогийн газарт очихын тулд маш чийрэг байх хэрэгтэй. Энэ газар нь Хойд туйлд байрладаг. Энд зөвхөн хүйтэн хоолоор үйлчилдэг. Гэхдээ уух зүйлс нь маш халуун.
Энэхүү зоогийн газар нь Хятадад байрладаг бөгөөд үйлчлүүлэгчид сандалны оронд жорлонгийн суултууран дээр сууж үйлчлүүлдэг байна.
Харанхуйд зоог барих нь хоолны амтыг арай өөрөөр мэдрүүлдэг гэж энэхүү зоогийн газрын үйлчлүүлэгчид үздэг байна. Энэ газар Англид байдаг аж.
Эх сурвалж: interesnoznat
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|