НИТХ
20 цаг 36 минутын өмнө
2026/05/19
1 жилийн өмнө
Өчигдөр 15 цаг 32 минут
-Улаанбаатар хотын төвийн барилгажсан хэсэгт авто зогсоол байгуулах боломжтой нийтийн эзэмшлийн зам талбайн жагсаалтыг батлуулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит VII хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өчигдөр 8 цаг 39 минут
“Сургуулийн эргүүлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчид дэмжив. Ингэснээр журмын нэмэлт өөрчлөлтийн төсөлд холбогдох төрийн байгууллагууд, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд, сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нараас санал авах ажлыг зохион байгуулж, дүнг нэгтгэж НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийг хотын даргад тэмдэглэлээр үүрэг болголоо.
2026 оны 5 сарын 18
Тэгвэл өнөөдөр хотын даргыг огцруулсан шийдвэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д албажиж очих аж. Ийнхүү НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдын шийдвэрийг хэлэлцэж дараагийн хотын даргын нэр дэвшүүлэлтийг зохион байгуулах хуулийн зохицуулалттай.
2026 оны 5 сарын 18
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг гадаад улсаас багш авчирч, ажиллуулан нөхөх тухай тогтоолын төслийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталжээ.
2026 оны 5 сарын 18
2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг НИТХ-ын Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэв.
2026 оны 5 сарын 15
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, байгаль орчны нөлөөлөл, үр өгөөжийг хянан шалгах ажлын хэсэг байгуулахаар болов.
2026 оны 5 сарын 15
Бүх зүйлийг нийслэл дээр нааж байна. Дэлхийн адууны өдрийг нийслэл зохион байгуулах гэж байна гэсэн мэдээ харлаа. Нийслэл том төсөлтэй боллоо, тусгаар улс боллоо гэж ярьж байна. Бид үүнийг санаачилсан юм уу, хариуцсан шадар сайд нь нийслэлд хариуцуулж өгсөн. Бид нийслэлийнхээ ажлыг л хийе. Улсын ажлыг улс нь хийх хэрэгтэй.
2026 оны 5 сарын 15
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд хуралдаж байна.
2026 оны 5 сарын 15
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны гишүүд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай хэлэлцжээ.
2026 оны 5 сарын 2
-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XI хурал өчигдөр боллоо.
2026 оны 5 сарын 1
Үргэлжлүүлэн өнөө орой НИТХ-ын төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар сонгохоор болжээ.
2026 оны 4 сарын 28
Би НИТХ-ын даргын бүрэн эрхийнхээ дагуу ажлын хэсэг байгуулах захирамж гаргаж байна. Улаанбаатар хотод мега төслүүд явах гэж байгаа бол бүх мөнгөн дүн, шалгарсан компани, харилцаа хамаарал гээд бүх зүйлийг иргэдэд нээлттэй болгох ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсэгт аль аль намын бүлгээс төлөөлөгч оруулна.
2026 оны 4 сарын 28
Монгол Улс бол нэгдмэл улс. НИТХ бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж байгаа боловч Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг зогсохгүй. Ерөнхий сайд энэ ойлголтын зөрүү дээр цэг хатгатал, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөх эсэхийг мэдэх хүртэл зогсоож байхад НИТХ иргэд болон Засгийн газрын эсрэг шийдвэр гаргаж болохгүй. Үүнийг эсэргүүцсэний төлөө хүч түрэмгийлэн хууль бус хуралдааныг зохион байгуулсан. Хуралдаан болсон гэж тооцогдохгүй, гаргасан шийдвэр нь бүгд хүчин төгөлдөр бус.
2026 оны 4 сарын 28
- Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаан зарлаж, ажлаа хийхгүй байна хэмээн НИТХ-ын дарга А.Баярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг баталсан байна. Ээлжит бус хуралдаанд МАН-ын бүлгийн 40 төлөөлөгчөөс 31 нь оролцож, 93 хувийн санаалаар буюу 29 төлөөлөгч гараа өргөснөөр А.Баярыг огцруулахыг дэмжсэн аж. Улмаар НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар болжээ.
2026 оны 4 сарын 27
Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад зогсохгүй, авлига, албан тушаал, ашиг сонирхол тойрсон эргэлзээ бүхий мэдээллүүд хэвлэл мэдээллээр гарч байгаагаас гадна Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хуулийн болоод мэргэжлийн байгууллагуудаар шийдэх хүртэл зогсоох шийдвэрийг гаргасантай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж хойшлуулах шаардлага ирүүлсэн тул 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт товлосон ээлжит VII хуралдааныг хойшлуулсугай гэсэн захирамж гарсан.
20 цаг 36 минутын өмнө
2026/05/19
1 жилийн өмнө
