2020 оны 4 сарын 16
Хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй боловсрол олгохыг зорилгоо болгосон “Багшийн туслах” компанийн хамт олон хувь хүний хөгжил, авъяас, сониуч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой “Эврика!” бүтээлч төслөө эхлүүлэх гэж байна. Энэ төсөл нь дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгагдаагүй олон төрлийн сонирхолтой контентийг агуулсан бөгөөд тухайлбал, “Сонирхолтой одон орон”, “Гитар болон үкүлэлэ хөгжмийн хичээл”, “Сэтгэл зүй”, дижитал технологийн тусламжтайгаар уран бүтээл туурвихад нь туслах зорилготой “Digital art” зэрэг хөтөлбөрүүд багтаж байгаа аж.