Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ноолуураа дарах уу, зарах уу?

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Төрөөс ноолуурын үнийг 100 мянган төгрөгт барих тухай мэдэгдэл нь малчдыг ноолуураа дарах уу, зарах уу гэсэн эргэлзээтэй байдалд оруулаад байна. 

Монгол Улс 230 мянган малчин өрхтэй. Малчин өрхийн орлогын 60-70 хувь нь буюу дийлэнх нь ноолуураас хамааралтайг судлаачид хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, ноолуурын үнэ, борлуулалт нь Монголын 800 орчим мянган иргэний амьдралд шууд хамааралтай, чухал шийдвэр билээ.

Тэгвэл нөгөө талд үйлдвэрлэгчдийн хувьд үнэтэй ноолуур худалдаж авах нь эцсийн бүтээгдэхүүний үнэд сөрөг нөлөөтэй. Тиймээс ч төрөөс үйлдвэрлэгчдэд нэн хөнгөлөлттэй зээл олгох талаар мэдэгдсэн. Гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг үйлдвэрлэгчдэд олгосноор зах зээл дэх ноолуурын 30 хувийг л худалдаж авах боломжтой юм.

Гэтэл өнөөдөр дээрх зээлийг авч эрсдэлд орох үйлдвэрлэгчид ч байхгүй байгаа талаар салбарынхан хэлж байна.

Энэ талаар  "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн Даваа гарагийн дугаараар хөндсөн юм. 

Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/mongoltv/videos/545382903060941/

Ноолуураа дарах уу, зарах уу?

 

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН

  • -Эдийн засгийн хямралтай үед ноолуур дэлхийн зах зээл дээр дунджаар 30-40 хувь унадаг. Энэ нь 18-24 сар үргэлжилдэг.
  • -МҮХАҮТ бүх ноолуурын компанийг оролцуулсан судалгаа хийсэн. Төр, засаг гол салбарын үйлдвэрлэгчидтэйгээ асуудлыг ярих, ойлголцохгүйгээс болоод хуурай шийдвэр гаргаж байна.
  • -300 тэрбум төгрөгийг зөвхөн малчдын орлогыг дэмжихэд зориулна гэдэг бол сонгуулийн зорилго.
  • -Засгийн газрын гаргаж байгаа ноолуурын талаарх шийдвэрийг харахад бүрэн мэдээллээр хангагдаж чадахгүй байна. Тэр тусмаа мэдээллээр хангах ёстой яам санаачлагатай ажиллахгүй байна.
 

МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ НООС НООЛУУРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ч.ТҮМЭНБАЯР

  • -Малчин айлын жилийн орлогын 60-70 хувь нь ноолуурын орлого эзэлдэг судалгаа байдаг.
  • -Засгийн газраас түүхий ноолуураа 60 хувь хүртэл дотооддоо боловсруулъя гэсэн  ноолуур хөтөлбөр баталсан байдаг. Гэтэл одоо үүнийхээ эсрэг яваад байна.
  • -Одоогийн 100,000-аар 3%-ийн хүүтэй авах, 50,000 төгрөгийн үнэтэй ноолуурыг арилжааны банкны жилийн 20 хувийн хүүтэй авах 2 бол арилжааны банкнаас авсан нь хамаагүй хямдхан байгаа.
  • -Цаг үеийн байдлыг малчид, төр засаг, үйлдвэрлэгчид бүгд зөв үнэлэх хэрэгтэй.
 

“БУЯН” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Б.ЖАРГАЛСАЙХАН

  • -Ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд 28 дамжлагаар дамждаг. 
  • -Татвар төлсөн иргэдээ бол төр засаг аваръя, татвар төлдөггүй хүмүүст бол юм өгөх шаардлага байна уу. Улсын мөнгө, засгийн газрын мөнгө гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө юм.
  • -Дэлхийн зах зээл дээр ноолуурын бодит үнэ 20-25 мянган төгрөг байна.
  • -Төрийнхэнтэй ажил ярихаар бүтдэг юм гэж байхгүй. Ажил хэрэгч хандлага манай улс төрчдөд байхгүй байна.
  • - Ноолуур 50,000 төгрөг гэж байгаа боловч бүх аймагт авахгүй байгаа. Нэгдүгээрт мөнгө байхгүй. Хоёрдугаарт хүмүүс эрсдлээс айж байна. 
  • -Сангийн яам, ХХААХҮЯ буруу бодлого явуулснаас  үхрийн арьс 5 мянга, хонь ямааны арьс үнэгүй болсон.

 

 

ТОГТВОРТОЙ НООС НООЛУУРЫН ЭВСЛИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ Б.БАТХИШИГ

  • -Шотландын үйлдвэр бид нарт хангалттай нөөц байна. Энэ жил бага хүн хүчний нөөцөөр үйлдвэрлэлээ явуулсан ч самнасан ноолуурын нөөц хангалттай, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлсэн нөөц маань ч хангалттай байна борлуулалтаа үүгээр хийх боломжтой гэж мэдэгдсэн.
  • -Олон улсын зах зээлийн нөхцөл байдал хүнд байгаа ч гарц шийдлүүд байгаа.
  • -Ноолуурын зах зээлийн үнийг төр тогтоох бол зарчимгүй асуудал, харин чиглүүлж болно. Тиймээс 100 мянган төгрөгийн үнэ тогтоосон байдлаа засгийн газар залруулах ёстой. Ингэснээрээ зөв үнэн мэдээллийг үйлдвэрүүд, малчдад өгөх ёстой. 
  • -Тогтвортой ноос ноолуурын эвслийн зүгээс хариуцлагатай үйлдвэрүүдийг олон улсын зах зээл рүү нь холбож өгөх, үйлдвэрүүдээ худалдан авагч руу нь холбож өгөх арга замуудыг хайж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.