Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өдөр бүр ЭВРИКА!

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 16
Сурталчилгаа
 
Зүүн гар талаас Б.Билгүүн, Г.Занданхүү

Хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй боловсрол олгохыг зорилгоо болгосон “Багшийн туслах” компанийн хамт олон хувь хүний хөгжил, авъяас, сониуч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой “Эврика!” бүтээлч төслөө эхлүүлэх гэж байна. Энэ төсөл нь дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгагдаагүй олон төрлийн сонирхолтой контентийг агуулсан бөгөөд тухайлбал, “Сонирхолтой одон орон”, “Гитар болон үкүлэлэ хөгжмийн хичээл”, “Сэтгэл зүй”,  дижитал технологийн тусламжтайгаар уран бүтээл туурвихад нь туслах зорилготой “Digital art” зэрэг хөтөлбөрүүд багтаж байгаа аж.

“Багшийн туслах” аппликейшн нь “Эврика” бүтээлч төсөлдөө салбартаа шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй уран бүтээлчид, судлаачдыг нэгтгэж байгаа бөгөөд ШУА-ийн дэргэдэх Физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Билгүүн, тус аппликейшний креатив директор Г.Занданхүү нарын хамтран бэлтгэж байгаа “Сонирхолтой одон орон” хичээл нь дотроо 6 бүлэгтэй, бүлэг бүр 5 сэдэвтэй буюу нийт 30 хичээл байх юм байна. Хүүхэд багачуудад шинжлэх ухаанч хандлага суулгах зорилготой уг хөтөлбөр одон орны тухай сонирхолтой асуултад хариулсан, мөн туршилт хийсэн 15-30 минутын хичээлүүдээс бүрдэнэ.

 
DGL хөгжмийн сургуулийн захирал П.Даваацэрэн

Харин гитарын хичээлийг нийслэл, орон нутагт 6 салбартай, 10 гаран жилийн туршлагатай DGL хөгжмийн сургуулийн захирал П.Даваацэрэн бэлтгэн хүргэх юм. “Багшийн туслах” компанийн хамт олон “Эврика!” төслийн багш нартайгаа хамтран фэйсбүүк дэх албан ёсны пэйж хуудсаараа долоо хоног бүр live хийх бөгөөд жишээ нь хөгжмийн багшийн оролцсон live бүрт үкүлэлэ хөгжмийг бэлэг болгон өгөхөөр болжээ.

 
“Сант академи”-ийн багш А.Ариунболд

Технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр хүүхэд багачууд дизайны болон видео программууд дээр өөрсдийн бүтээлээ туурвих хүсэлтэй болж, үүнд нь туслах зорилготойгоор “Digital Art” хөтөлбөрийг тус компани эхлүүлж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ хөтөлбөрийг “Сант академи”-ийн багш А.Ариунболд зааж байна.

 
`Багшийн туслах` ХХК-ын дэд захирал Г.Ганчимэг

“Энэ бол зөвхөн эхлэл” гэж тус компанийн захирал Г.Ганчимэг мэдэгдлээ. Энэ төслөө “Эврика!” гэж нэрлэсэн шалтгаанаа тэрээр тайлбарлахдаа “Эртний Грекийн агуу математикч, физикч, одон оронч Архимед нэгэн суут нээлтээ хийгээд Эврика буюу Оллоо гэж хашгирсан тухай домгийг мэдэхгүй хүн байхгүй биз. Бид хүүхдүүдэд “Everyday Eureka” буюу өдөр бүр ямар нэг зүйлийг танин мэдэж, өөрөө өөрийгөө нээж байгаасай гэж хүссэн тул ингэж нэрлэсэн” гэжээ.

Дэлхий даяар тархсан аюулт өвчний үед “Багшийн туслах” аппликэйшнийг татан авч, орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахимаар хичээл номоо давтахад нь хүүхдүүдэд туслахаас гадна хувь хүний хөгжилд анхаарсан олон сонирхолтой хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлж байгаа тус компанийн хамт олонд бидний зүгээс талархсанаа илэрхийлэн амжилт хүсч байна.

Холбоо барих:

   Цахим хуудас: www.bagshiintuslah800.mn

   Facebook: https://www.facebook.com/Bagshiintuslah/

Утас: 78-100-800, 8081-8253

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.