Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Цахимаар ТЭТГЭЛЭГТ өрсөлдөх боломж нээлттэй байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

“И Эс Эм” Олон Улсын Дунд сургууль 3-аас 11 дүгээр ангийн сурагчдад зориулан 2020-2021 оны хичээлийн жилд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэгийг цахимаар явуулж байгаа юм байна. Энэ талаар тус сургуулийн “Тэтгэлэг шалгаруулах комисс”-ын төлөөлөлтэй уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авсныг хүргэж байна.

-Та бүхэн сургуулийнхаа талаар товч мэдээлэл өгөөд, сургууль цэцэрлэг түр хаагдсан энэ цаг үед сургалтын үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

- Манай сургуулийг хүмүүс хуучин Эрэл сургууль гэдэг нэрээр мэдэх байх гэвч бид Олон улсын IB болон Cambridge хөтөлбөр бүхий Англи хэв маягтай The English School of Mongolia нэртэйгээр боловсролын үйл ажиллагаагаа 10 дахь жилдээ амжилттай явуулж байна. Мэдээж дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэлтэй үед манай сургууль ч мөн адил сургалтаа цахим хэлбэрт шилжүүлэн бүх багш ажилчид маань ердийн үеэс ч шахуу хуваарийн дагуу аль болох хоцрогдол багатайгаар энэ цаг үеийг туулж гарахаар хичээн ажиллаж байна.

 

-Энэ жил танай сургуулийн Тэтгэлэгт хөтөлбөр цаг үеийн байдлыг дагаад цахимаар явагдаж байгааг дууллаа.Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Ковид-19 цар тахалын эрсдлээс шалтгаалж 2020 оны 1 дүгээр сараас эхлэн бүх сургуулийн сурагчид танхимаар хичээллээгүй. И Эс Эм Сургуулийн хувьд ч мөн адил зайны сургалт буюу цахим сургалтруу шилжээд байна. Цахим сургалт нь багш сурагчдад маань тодорхой хэмжээний шинэ сорил, шалгуур болж байгаа хэдий ч манай сургуулийн ахлах ангийн ОУ  Бакалавриатын (IB) хөтөлбөрийн сурагчдын хувьд ердийн, өдөр тутмын хэвшил болсон зүйл байсан нь авууштай туршлага боллоо.Уламжлал ёсоор сургууль маань жил бүрийн 3-4 дүгээр сард Тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж шалгаруулалтаа явуулдаг. Энэ жилийн хувьд сурагчид маань сургуульдаа ирэх боломжгүй ч гэлээ хөтөлбөртөө цахимаар өрсөлдөх боломж нээлттэй бөгөөд харин ч олон хүүхэд орон зайнаас хамаарахгүйгээр хамрагдах боломж сурагчдад маань нээгдэж байна гэж бид харж байна.

-Ямар төрлөөр Тэтгэлэгт хамрагдах боломжтой вэ? Хэдээс хэдэн насны сурагчид оролцох вэ?

-Арван жилийн сургуулийн 3-аас 11 дүгээр ангийн Англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй бүх сурагч тэтгэлэгт горилогчоор өрсөлдөх боломжтой.

Тэтгэлэгт өрсөлдөх төрлүүд нь :

Академик буюу Сурлага,

Урлаг– Хөгжим, дүрслэх урлаг, театр жүжиг, дуулах авьяас гэх мэт,

Спорт- Багийн болон ганцаарчилсан төрлүүд,

Өв тэгш сурагчийн гэсэн 4 төрлөөр өрсөлдөх боломжтой .Аль ч төрөлд өрсөлдсөн хамгийн суурь шалгуур бол Олон улсын сургуульд сурахад шаардагдах Англи хэлний мэдлэг байгаа.

-Энэ Өв тэгш сурагчийн тэтгэлэг гэдэг нь яг ямар учиртай төрөл вэ? Бусад төрлүүд нэрнээсээ ойлгомжтой байна.

-Энэ бол их давуу талтай тэтгэлгийн төрөл байгаа. Тухайн сурагч ямар нэг төрлөөр цойлон бусдаас ялгарахгүй ч бүх хичээлдээ жигд сайн үнэлгээтэй сурдаг, нийгмийн идэвх сайтай, хамт олон найз нөхдөө эерэг хандлагаар манлайлдаг, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, урлаг спортод элэгтэй байдаг зэргээр сурлагын амжилтаа өөрийн бусад чанарын хамт төгс хослуулдаг сурагчдыг хэлж байгаа юм.

 

-Цахимаар тэтгэлэгт өрсөлдөнө гэхээр шалгалтаа цахимаар авна гэсэн үг үү? Шалгаруулалт хэрхэн явагдах вэ?

-Эхний шат бол Цахим бүртгэлийн хэсэг байгаа. Англи хэл дээрх зааврыг бүрэн ойлгоод Тэтгэлгийн цахим анкетаа бөглөөд, өөрийн видео болон эссэ танилцуулгаа илгээхэд та эхний шатыг амжилттай давна. Бид ирүүлсэн сурагчдын видео танилцуулга болон эссэ бичлэгийг нэг бүрчлэн шалгах бөгөөд энэ нь 2-р шатны шалгаруулалт гэж ойлгож болно. Тэтгэлгийн комисс нь өөрийн тухай эссэ ба видео танилцуулгыг нэлээн чухалд авч үзэж байгаа. Эссэ нь тэтгэлэг горилогчийн өөрийгөө илэрхийлэх бичгийн ур чадвар, ялгарах онцлог шинж чанараа харуулахад оршино. Харин видео танилцуулга нь өөрийгөө нээлттэйгээр бодитоор танилцуулах, ингэхдээ сандралгүй тайван бэлдэх боломжийг олгож байгаа юм. Мэдээж аль алинд нь Англи хэлний яриа болон бичгийн чадвар давхар шалгагдаад явна. Тэтгэлэгийн комисс нь сурлагын дүн, амжилтаас илүү хувь хүний үзэл бодол, хандлага түүнийгээ хэрхэн илэрхийлж буй байдалд, мөн зааврын дагуу илгээсэн, хэр хэмжээний цаг зав сэтгэл гаргаж бэлдсэн зэргийг үнэлгээ өгөхдөө чухалчилж анхаарах юм. Дээрхи шалгуурыг давсан сурагчдад дараагийн шатны ярилцлагын цаг товлах эсвэл нэмэлт материал авах, шаардлагатай тохиолдолд нэмэлт шалгалт авах гэх мэт хуваарийг илгээж эцсийн үнэлгээг гаргах болно.

-Тэтгэлгийн маягт юунаас бүрдсэн бэ? Ямар хэмжээтэй тэтгэлэг олгох вэ?

-Хувийн мэдээлэл бүхий анкет, сүүлийн 3 жилийн сурлагын дүнгийн хуулбар, амжилтуудын тухай мэдээлэл, өөрийн тухай эссэ, видео танилцуулгаас бүрдэж байгаа юм. Тэтгэлгийн хэмжээний хувьд 1-10 сая төгрөгийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой.

-Тэтгэлэгт бэлдэж байгаа сурагчдад тусгайлан анхааруулах зүйлс байгаа юу?

Эхлээд дэлгэрэнгүй зааврыг анхааралтай уншиж танилцсаны дараа бүртгэлээ эхлүүлээрэй. Мэдээллээ нэгэнт оруулсны дараа сольж өөрчлөх боломжгүй тул сайтар шалгаж өмнөх бэлтгэлээ сайн хангаарай.

-Тэтгэлэгийн комиссоос сурагчдад ямар зөвлөгөө өгмөөр байна?

-Одоогийн байдлаар хүлээж авсан анкетуудаас харахад өөрийн тухай эссэ бичихдээ хэтэрхий ерөнхий мэдээлэл бичсэн байна. Аль болох ийм байдлаар бичихээс татгалзаж харин өөрийн үзэл бодол, зорилго, хүсэл эрмэлзэл, хувь хүний өөрийн онцлог дээр илүү анхаарах. Богино хэмжээний асуултанд бүтэн өгүүлбэрээр дэлгэрэнгүй хариулах. Видео оруулахдаа ээж, аав, ах эгч нараасаа туслалцаа хүсээд дуу, гэрэл зэргээ тааруулах гэх мэт анхаарах зүйл ажиглагдаж байна

-“И Эс Эм” сургуулийн “Цахим Тэтгэлэг”-ийн ерөнхий зорилго нь юу вэ?

-Их дээд сургуулийн Тэтгэлэг гэж байхаас арван жилийн сургуульд тэтгэлэг байх нь ховор байдаг гэвч сургуулиа төгсөөд хилийн чанадад сурах, Англи хэл дээр Олон улсад зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй ч санхүүгийн боломж тэр бүр байхгүй маш олон ухаалаг сурагчдад болон тэдний эцэг, эхэд дэмжлэг болох зорилготой хөтөлбөр юм. Бидний 6 дахь жилдээ амжилттай хэрэгжиж ирсэн энэхүү хөтөлбөр манайд сайхан уламжлал болж тогтсон төдийгүй бусад сургуулиуд ч үүнээс жишээ авч тэтгэлэг зарладаг болсон сайн нөлөө харагдаж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа нэмж хэлэх мэдээлэл байна уу?

- 4-р сарын 20нд бүртгэл хаагдах тул та бүхэн яараарай, заавал цагийг тулгалгүй бэлтгэлээ урьчилан базааж анкетаа явуулаарай. Эцсийн үнэлгээ шалгаруулалтад тэнцсэн нэрсийг 4р сарын 30нд И Эс Эм сургуулийн вебсайтад (https://sites.google.com/esm.edu.mn/esmscholarships ) байршуулан зарлах болно.Цахим тэтгэлгийн бүртгэл ямар ч үнэ төлбөргүй тул өөрсдийгөө сориод үзээрэй гэж хэлмээр байна.        

Амжилт хүсье!

Энэ цаг үеийг сурагчид маань амралт гэж бодолгүй цаг хугацааг үр ашигтай өнгөрүүлж өөрт байгаа чадвараа сайжруулах нэмж шинэ чадвар сурах, хэлний мэдлэгээ нэмэгдүүлж хүнд хэцүүг ч боломж гэж хардаг байгаасаа гэж бид хүсэж байна.

 

 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.