Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Транскапитал ЖДҮ эрхлэгчдийг дэмжих BEST хөтөлбөрт Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 16
Сурталчилгаа

Транскапитал нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран ажиллахаар боллоо.

Транскапитал нь “Тантай хамт аз жаргалын төлөө” уриатай, бичил бизнес эрхлэгч орлого багатай иргэдийг хамруулан санхүүгийн цогц үйлчилгээ хүргэх эрхэм зорилготойгоор 2001 онд үүсгэн байгуулагдаж, одоо хот (19), орон нутгийн (14) нийт 33 салбараараа дамжуулан үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байгаа санхүүгийн сахилга бат, нийгмийн хариуцлага өндөртэй   шилдэг байгууллагуудын нэг билээ.

 

Транскапитал нь харилцагчаа хамгаалах зарчмынхаа хүрээнд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч нар болон иргэдэд санхүүгийн боловсрол олгох чадавхжуулах, тэдний аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлллээр хангах зэрэг санхүүгийн бус үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд “Хөгжлийн шийдэл” ТББ-н хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөртэй хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг, форум зохион байгуулах, бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилтуудын хүрээнд 5 жилийн турш хамтран ажиллах юм.

Транскапитал нь шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг харилцагч нартайгаа хамтдаа давах зорилгоор:

  1. Зээл олголтын бүх шимтгэлийг 0% болгож бууруулах
  2. Хөнгөлөлттэй зээл олгох
  3. Санхүүгийн хүндрэлд орсон харилцагчдийн хүсэлтүүдэд үндэслэн зээлийн нөхцөл өөрчлөх
  4. Харилцагчдадаа санхүүгийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх
  5. УОК-т мөнгөн хандив өгөх
  6. Ажилтнууддаа уян хатан цагийн хуваариар ажиллах боломж олгох зэрэг бусад арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Та бүхэн ЭНД   дарж BEST хөтөлбөртэй танилцана уу.

 

“Тантай хамт аз жаргалын төлөө” – Транскапитал www.transcapital.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.