Уншиж байна ...

Бизнес

4 жилийн өмнө
4 жилийн өмнө
Зураг
2020 оны 8 сарын 11
Технологийн дэвшил бидний амьдралд олон давуу талыг бий болгож байгаагийн нэг нь Монголд амьдардаг Монгол хэлний багш нар маань гадаадад амьдарч байгаа хүүхдүүдэд эх хэлээ онлайнаар зааж, мөн өөрсдөө Америкаас цалинждаг боллоо.
Зураг
2020 оны 8 сарын 11
Худалдаа, хөгжлийн банк нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг анхлан нэвтрүүлж, үйлчилгээндээ дэвшилтэт технологийн сайжруулалтыг тогтмол хийхийг зорин ажилладаг. TDB Pay үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлээд хэдийнээ хоёр жил өнгөрчээ. Энэ удаад Худалдаа, хөгжлийн банк, ККТТ компанитай хамтран Opay үйлчилгээндээ технологийн дэвшлийг ашигласан сайжруулалт хийж, пос төхөөрөмж ашиглахгүйгээр төлбөр хүлээн авах боломжийг бүрдүүлээд байна.
Зураг
2020 оны 8 сарын 11
Амазон.ком – оос дотоодын төлбөрийн хэрэгсэл ашиглан Америк дахь үнээр шууд оффис, гэртээ хүргүүлэх боломжийг бүрдүүлээд буй Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй QBuck Inc-ийн үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
Зураг
2020 оны 8 сарын 11
Бидний сайн мэдэх Нарангийн салбар дэлгүүрүүдэд байрладаг Тулип дэлгүүрт албан ёсны эрхтэйгээр худалдаалж буй KISS NEW YORK брэнд шинэ дүр төрхийн эрэлд гарсан ба 10,000$ болон Нью Йоркруу аялах шагналын сантай - нүүр царай шалгаруулах уралдааныг зохион байгуулж эхэлжээ. Уралдааны талаар товч мэдээллийг хүргэж байна.
Зураг
2020 оны 8 сарын 10
Импортын барааны татварын чөлөөлөлт нь аливаа нэг салбарын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын зохицуулалтын нэг хэлбэр юм.
Зураг
2020 оны 8 сарын 10
Гүний худгийн барилга, тоног төхөөрөмж, ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажлын гэрээ
Зураг
2020 оны 8 сарын 10
Таксигаар зорчихдоо бэлэн мөнгөгүй эсвэл мөнгө задлахгүйгээс болж шилжүүлэх явдал бишгүй л тохиолддог. Аль банкны данс гэдгээс хамааран 100-300 төгрөгийн шимтгэл нэмж төлөх болдог нь бухимдмаар. Бас жолоочийн нэр дансыг асууж цаг алдахаас гадна арын машины ууртай сигналд хөөгдөж яарсандаа эд зүйлээ мартаад буух нь ч энүүхэнд. Таксинууд карт уншдаг болоосой гэж бодож л байсан биз дээ? Тэгвэл энэ асуудлыг шийдэх нэгэн шинэ үйлчилгээг танилцуулъя.
Зураг
2020 оны 8 сарын 10
Ардчилсан нийгэмд шилжсэнээр Монголчуудын дийлэнх нь ганзагын наймаа эрхэлж, тодорхой орлогын эх үүсвэр, хуримтлалыг бий болгосон байдаг. Энэ үед арилжааны банкууд байгуулагдаж, төрөөс улсын өмчлөлийн 470 гаруй компаниудыг хувьчилж эхэлснээр одоогийн санхүү, хөрөнгийн зах зээлийн 30 жилийн түүх эхэлсэн, ер нь бүгд нэг гараанаас эхэлсэн 1990 оны үеийн дүр зураг их сонирхолтой санагддаг. Хэдийгээр одоо санхүүгийн салбарын 90 орчим хувийг банкны салбар эзэлж байгаа нь хэтэрхий нэг салбарт төвлөрсөн мэт боловч сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын өсөлт хурдацтай байна. Миний бодлоор манай улсын санхүүгийн салбар “embryonic” буюу ид хурдацтай өсөлтийн үе дээрээ явж байгаа болов уу гэж боддог. Тун удахгүй хөрөнгийн зах зээлд хувьцаа зээлж, хувьцааны уналтаас ч ашиг хийх боломж, маржин арилжаагаар хөшүүрэгтэй арилжаа хийх боломж дотооддоо нээгдэх талаар яригдаж байгаа учраас цаашдын санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэлээн өөдрөгөөр харж байгаа.
Зураг
2020 оны 8 сарын 7
Бид энэ удаа төлбөр тооцооны системийг дараагийн түвшинд гаргаж Хас банк, Богд банк, Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банктай хамтран QPay 2.0 төлбөр тооцооны “ЭКО-СИСТЕМ” -ийг Монголбанкны Төлбөрийн картын процессорын зөвшөөрлийн хүрээнд нэвтрүүллээ.
Зураг
2020 оны 8 сарын 7
Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ.Тэгвэл өнөөдөр буюу 2020 оны 8 сарын 7-ны өдөр 16 цагт эхний азтанууд Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар live-аар тодорно.
Зураг
2020 оны 8 сарын 7
“Ток Ток” хүргэлтийн үйлчилгээний компани нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг нь олон нийтэд таниулах зорилготой “ “Гарын хоолоо Гарааны бизнес болгоё” нэвтрүүлгийг санаачлан, 4 дугаарыг олон нийтэд хүргэсэн билээ.
Зураг
2020 оны 8 сарын 6
Хэрэгцээтэйг л онцолж, хэрэглээгээ ухаалгаар зохицуулж чаддаг нэг үгээр хэлбэл “минимал” хэв маягийг эрхэмлэгчдэд Хосолсон төлбөрт үйлчилгээг санал болгож байна.
Зураг
2020 оны 8 сарын 6
Олон улсад, тэр дундаа Хятад улсад бүх төлбөр тооцоог ухаалаг утас ашиглан хийдэг болж, бэлэн мөнгөний хэрэглээ байхгүй болсныг тус улсад аялал жуулчлал, ажил хэргээр зорчдог монголчууд андахгүй болжээ. Бэлэн мөнгө төдийгүй картаар ч төлбөр тооцоо хийдэг үе хоцрогдож, ухаалаг утсаараа гүйлгээг бүрэн шийддэг болсноор нь төлбөр тооцооны шийдэл тус улсад ямар өндөр түвшинд хөгжсөнийг нь харж болохоор. Тиймээс Хятад улсад зорчихдоо хэдэн жилийн өмнөх шигээ бэлэн валют солиулаад төлбөр тооцоо хийнэ гэвэл ихээхэн хүндрэлтэй учрах болно. Харин олон улсын карт уншуулах тухайд карт уншигч төхөөрөмж олдохгүй гэхэд бараг л хилсдэхгүй ба хаа сайгүй ухаалаг утсаараа уншуулах төлбөр хүлээн авах QR код байршуулсантай тааралдах төлбөр тооцооны үсрэнгүй хөгжил таныг угтана.
Зураг
2020 оны 8 сарын 6
Монгол, Орос, Малайз, Филиппин, Америк, Шинэ Зеланд, Мексик, Энэтхэг, Өмнөд Африк, Унгар Хятад гэх мэт 40 гаруй орны, 380 гаруй хотод, 1000 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг YOYOSO брэндийн бүтээгдэхүүнүүд нь хамгийн сүүлийн үеийн загвартай, өндөр чанартай, энгийн байдаг нь “Fast Fashion life style” буюу шинэ загварын чиг хандлага гарах бүрд уг хандлагын дагуу хийгдсэн бүтээгдэхүүнийг цаг алдалгүй, тэр даруйд нь өндөр чанар болон хамгийн боломжийн үнээр хэрэглэгчдэдээ хүргэдэгт оршдог.
Зураг
2020 оны 8 сарын 6
Өнгөрсөн шөнө буюу 2020 оны 8-р сарын 5ны 22:00 цагт Samsung компани БНСУ-аас дэлхий даяар нэгэн зэрэг виртуал хэлбэрээр Unpacked эвентээ зохион байгууллаа.
4 жилийн өмнө
4 жилийн өмнө