Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын багш нар Америкаас цалинждаг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Технологийн дэвшил бидний амьдралд олон давуу талыг бий болгож байгаагийн нэг нь Монголд амьдардаг Монгол хэлний багш нар маань гадаадад амьдарч байгаа хүүхдүүдэд эх хэлээ онлайнаар зааж, мөн өөрсдөө Америкаас цалинждаг боллоо.

Энэхүү боломжийг АНУ-д төвтэй “Унага” онлайн сургалтын төвийн хамт олон бий болгосон бөгөөд одоогийн байдлаар нийт 15 багш Монголоос онлайнаар хичээл зааж байгаа юм байна.

Гадаадад амьдардаг Монгол хүүхдүүдийн хувьд эх хэлээ сурч, уншиж, бичиж, ярьж сурна гэдэг бол хамгийн чухал зүйл бөгөөд энэхүү асуудлыг шийдэнгээ Монголд байгаа багш нартаа том боломж олгож байгаа Унагын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

АНУ, Канад, Япон, Тайвань улсад амьдарч байгаа хүүхдүүдэд яг одоогийн байдлаар хичээлээ зааж байгаа тус төвийн хамт олон өөрсдийн гэсэн тусгай хөтөлбөрөөр Монгол хэлийг Монгол ахуй, зан заншлын хичээлтэй хослуулан зааж сургадаг юм билээ. Нэг элсэлтээрээ 120 - 150 хүүхдийг сургаж төгсгөдөг гэсэн.

Монгол хэл бол Монголын дархлаа. Түүнийг хадгалан үлдэхийн төлөө хичээн ажиллаж байгаагаас гадна эх орондоо байгаа багш нартаа ийм том боломжийг олгож байгаа “Унага” онлайн сургалтын төвийн хамт олонд амжилт хүсье!

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/unaga.online.surgalt/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.