Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар МЭДЭХ ЁСТОЙ БҮХЭН

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн шөнө буюу 2020 оны 8 дугаар сарын 5-ны 22:00 цагт Samsung компани Unpacked эвентээ БНСУ-аас виртуал хэлбэрээр зохион байгууллаа.

Тэд арга хэмжээний эхэнд “2020 он хүн төрөлхтний амьдралын хэв маягийг урьд хожид байгаагүй асар хурдтай өөрчилсөн жил байлаа. Энэ нь биднийг өмнөхөөсөө улам их хичээж ажиллахыг шаардсан том сорилт байсан ч үүний үр дүнд Samsung таны амьдралыг илүү аюулгүй байлгах, үүсэх нөхцөл байдалд уялдуулан ашиглах боломжтой цоо шинэ 5 төхөөрөмжийг Galaxy Eco системтэй холбон танилцуулах боломжийг олголоо” хэмээн онцлон тэмдэглэлээ.

 

Эдгээр төхөөрөмжүүд нь тус тусдаа гайхалтай гүйцэтгэлтэй ажиллахын зэрэгцээ хамтдаа хоршиж бүр ч илүүг амжуулна.

Хамгийн эхэнд удаан хугацааны хүлээлт үүсгээд байсан Note 20 загварыг танилцууллаа.

Samsung Galaxy Note 20 загвар нь Note 20 ба Note 20 Ultra гэсэн 2 төрөлтэй.

 

Нүд баясгам 4 өнгөний сонголттой. 

 
 

Note 20 нь 6,7” инч бүхий дэлгэцтэй бол Note 20 Ultra нь 6,9” инчийн хэмжээтэй.

 

Дэлгэцийг нь урьд өмнө нь ямар ч гар утсанд ашиглаж байгаагүй хамгийн бат бөх шилийг ашиглаж бүтээсэн.

 

Энэ нь Samsung Edge-д хийсэн дэлгэцнээс ч том юм.

Мөн дүрс солигдох хурд нь 120Hz болсон.  Энэ нь 1 секундэд хэдэн удаа дүрс солигдох давтамжийг илэрхийлдэг.

Энэ их хурдыг гаргахын тулд Galaxy Note 20 болон Note 20 Ultra загварт хамгийн сүүлийн үеийн, хамгийн хүчирхэг процессорыг ашигласан. Галзуу хурдыг үзүүлэх мөртлөө цэнэгээ маш ухаалгаар ашигладаг болсон нь цэнэг дуусах хугацааг уртасгана.

Цэнэг дуусах дөхсөн ч санаа зовох хэрэггүй. Учир нь утас унтарсан үед 30 минутын дотор 50% хүртэл цэнэглэх боломжтой.

 

Galaxy Note 20 нь урдаа 10МП, ардаа 12МП, ultrawide 108 МП -ын wide-angle, 12МП-ын telephoto гэсэн 3 камертай.  Эдгээр нь зургийн чанарыг мэдэгдэхүйц дээшлүүлжээ.

Note загварыг хамгийн том давуу тал бол S Pen-гүйгээр төсөөлөхийн аргагүй.

 

Шинэ S Pen бэхтэй үзгээр бичиж буй мэт тэмдэглэл хийхээс гадна текстийг орчуулах, аудио болгож сонсгох гэх мэт олон гайхалтай үйлдлүүдийг хийж чаддаг болжээ.

Шинэ Note загварын дараа 11” инч Galaxy Tab S7 болон 12,4” инчийн дэлгэцтэй S7+ загварууд танилцуулагдлаа.

Таблетуудын дүрс солигдох хурд нь Note 20-той ижил. Шинэ таблетууд ижил төрлийн бусад төхөөрөмжүүдээс хамгийн бат бөх дэлгэцтэйгээс гадна авч явахад авсаархан, хөнгөн дээр нь загварлаг.

 

Tab S7 нь S Pen-тэй бөгөөд нэгэн зэрэг олон аппликейшн дээр зэрэг ажиллах боломжтой. S Pen-ээр бичихэд гүйцэтгэл нь өмнөхөөсөө эрс сайжирсан бөгөөд үзгээр бичиж буй мэт нарийн мэдрэмжийг төрүүлнэ.  

 

Гайхамшигт Samsung-ын сюрприз үүгээр дууссангүй. Харахад сансрын эсвэл ирээдүйн гэмээр сэтгэгдэл төрүүлэхүйц дизайнтай Buds Live чихэвчийг шинээр танилцууллаа. Засаж, янзалсан эрдэнэс гэж андуурмаар гоёмсог гадаргуутай энэ төхөөрөмж нь Mystic Black, Mystic Bronze, Mystic White гэсэн 3 өнгөний сонголттой.  

 

Чихэвч болон түүний хайрцгийг байгальд ээлтэй дахин боловсруулсан материалаар хийсэн Buds Live чихэвчийг өдөржин чихнээсээ салгахгүй байсан ч харшихгүйн дээр тухтай байхаар дизайнчлагдсан. Тэгээд ч чихэвчийг тасралтгүй 6 цаг, үүртэй нь хамт байлгах юм бол 21 хүртэлх цагаар ашиглах боломжтой.

 

Шинэ чихэвч чих рүү орох орчны дууг бүрэн тусгаарладаггүй учир зүүж явахдаа аюулгүй байдалдаа санаа зоволтгүй. Эсрэгээр микрофон нь гадна орчны дууг бууруулдаг тул хэрэглэгчийн яриа тод сонсогдох болно.

 

Galaxy Watch 3 арга хэмжээний бас нэгэн чимэг байлаа. 2 өөр хэмжээ, 3 өөр өнгөний сонголттой, сонгодог хэв маягтай уг цаг нь гайхалтай гоёмсог ажээ.

 

Бугуйн цаг шиг харагддаг л болохоос эзнийхээ эрүүл мэндийг 24 цаг хянахаас гадна Samsung-ын гар утас, таблет, чихэвч зэрэг бусад төхөөрөмжүүдтэйгээ холбогдож ажилладаг. Бас хувцас, орчинтойгоо зохицуулж цагныхаа дэлгэцний харагдах байдлыг 80,000 гаруй дизайнуудаас сонгон өөрчилөх боломжтой.

 

Арга хэмжээний төгсгөлд, Galaxy Z Fold 2 гар утсыг танилцууллаа. Өмнөх Unpacked эвент дээр анхны эвхэгддэг дэлгэцтэй загвар болох Galaxy Z Flip гар утсыг танилцуулж, олныг уулга алдуулж байсан хэдий амжилтандаа сэтгэл амралгүй шинийг эрэлхийлдэг гэдгээ энэхүү утсаар харуулсан юм.

 

Нугалардаг дэлгэцтэй утасны дараагийн үе болох Galaxy Z Fold 2 нь ба Mystic Black, Mystic Bronze гэсэн 2 өнгөний сонголттой.

 

Дэлгэцийн хувьд 6,2” инчийн хэмжээтэй  гадна, 7,6” инчийн хэмжээтэй дотор дэлгэцтэйгээс гадна 120Hz хурдаар дүрс солигдоно. Нугалардаг дэлгэцэд ашигласан UTG шил нь хүний үснээс ч нимгэн гэнэ. Халуун хүйтний алинд нь ч тэсвэртэй Z Fold 2 утасны нугас өмнөхөөсөө илүү уян хатан болжээ. Samsung уг утасны тухай илүү их мэдээллийг 2020 оны 9 дугаар сарын 1-нд өгнө гэж амлалаа.

Samsung компани гар утастай гайхамшигтай зохицдог NETFLIX, XBOX, Thom Brown зэрэг түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа улам сайжруулсан байна. Жишээ нь XBOX компани Samsung-ын хамгийн сүүлийн үеийн Note 20 загваруудаас эхлэн Cloud-оор тоглоом тоглох боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа бөгөөд Samsung Store-оос тоглоомуудыг татан авч болно. Хамгийн гоё нь та хаана ч явж байсан XBOX дээрх гайхалтай тоглоомуудыг тоглоно гэсэн үг юм. Уг үйлчилгээ ирэх 9 дүгээр сарын 15-наас хэрэглээнд нэвтрэх юм байна.

Ийнхүү Samsung Unpacked арга хэмжээ нүд хужирлаж, хорхой хөдөлгөсөн шинэ төхөөрөмжүүд болон үйлчилгээнүүдээр дүүрэн байлаа. Таны бүтээлч сэтгэлгээг сэрээж, амьдралын хэв маягт тань нийцсэн бүтээгдэхүүнүүд байсан гэдэгт итгэлтэй байна. Эдгээр танилцуулсан бүх төхөөрөмжүүд нь хоорондоо хоршин ажилладаг нь бүтээмжийг илүү нэмэгдүүлэх нь дамжиггүй.

Бүс нутгийн онцлогоос хамааран Samsung-ын зарим төхөөрөмжүүд худалдаалагдахгүй байх, өнгө, үзүүлэлтийн сонголт харилцан адилгүй байх тохиолдол байдаг. Тиймээс дээрх эвент дээр танилцуулагдсан төхөөрөмжүүдээс Монголд зарим төхөөрөмж худалдаалагдахгүй, өнгөний сонголт ялгаатай байх магадлалтай.

Хэрвээ та Note 20 болон Note 20 Ultra загварыг хамгийн түрүүнд өөрийн болгохыг хүсвэл яг энэ мөчөөс урьдчилсан захиалга эхэллээ.

 
Төлбөрийн нөхцөл

Самсунг брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Сайн электроникс танд дараах төлбөрийн сонголтыг санал болгож байна.

  1. Урьдчилгаа төлбөргүй банкны лизингээр авах
  2. Хаан банкны онлайн лизингээр авах
  3. Покет аппын онлайн лизингээр авах
  4. T-Finance аппын онлайн лизингээр авах
  5. Сайн электрониксын eSain.mn сайтаас онлайнаар авах
  6. Сайн электрониксын Showroom-ээс бэлнээр авах
  7. Бүх банкны кредит картаар хямдруулж авах

Дээрх 7 боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол  ЭНД ДАРНА УУ.

 
Урьдчилсан захиалга эхэллээ

Note 20 болон Note 20 Ultra загваруудын урьдчилсан захиалгад бүртгүүлсэн эхний хэрэглэгчид шинэ Galaxy Buds Live чихэвч бэлгэнд авах боломжтой. Та Note 20 болон Note 20 Ultra загварыг хамгийн түрүүнд өөрийн болгохыг хүсвэл яг одоо урьдчилсан захиалгад бүртгүүлээрэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.