Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Yoyoso брэнд Pocket аппликейшнтэй хамтран ажиллаж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол, Орос, Малайз, Филиппин, Америк, Шинэ Зеланд, Мексик, Энэтхэг, Өмнөд Африк, Унгар Хятад гэх мэт 40 гаруй орны, 380 гаруй хотод, 1000 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг YOYOSO брэндийн бүтээгдэхүүнүүд нь хамгийн сүүлийн үеийн загвартай, өндөр чанартай, энгийн байдаг нь “Fast Fashion life style” буюу шинэ загварын чиг хандлага гарах бүрд уг хандлагын дагуу хийгдсэн бүтээгдэхүүнийг цаг алдалгүй, тэр даруйд нь өндөр чанар болон хамгийн боломжийн үнээр хэрэглэгчдэдээ хүргэдэгт оршдог.

Үүнээс гадна онлайн худалдаа гэхээсээ илүүтэйгээр худалдан авагчдаа дэлгүүрт яг л гэртээ байгаа мэтээр тухтай худалдан авалт хийх орчныг бүрдүүлж өгдөг нь YOYOSO-ийн онцлог юм.

Монгол дахь анхны салбар дэлгүүр энэ оны 2 дугаар сард Цэнгэлдэх хотхоны нэг давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тун удахгүй бусад салбар дэлгүүрүүдээ Улаанбаатар хотын бусад байршилд нээж ажиллуулахаар зорьж байна.

YOYOSO брэнд нь ерөнхий 7 категори бүхий бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрээрээ борлуулдаг ба үүнд:

  • Гоо сайхны бараа
  • Гэр ахуйн бараа
  • Аксесуар
  • Цүнх
  • Цахилгаан бараа
  • Бичиг хэрэг
  • Бэлэг дурсгал, улирлын чанартай бүтээгдэхүүн

гэсэн бараанууд багтдаг бөгөөд 5000 гаруй бараа сар болгон шинээр нэмэгддэг 300-500 бараа болгоныг Норвег буюу бидний сайн мэдэх Норвеги, Дани, Финланд, Швед зэрэг орны дизайнерууд зохион бүтээдэг. Скандинов загварын чиг хандлага нь илүү байгальд ээлтэй, байгалийн баялгийг хэмнэсэн, хүний өдөр тутмын амьдралд прагматик ач холбогдолтойгоор зохиодог гэдгээрээ бусдаас ялгарч байдаг.

 
 

Мөн YOYOSO брэнд нь хэрэглэгчдэдээ худалдан авалтын илүү хялбар нөхцөл санал болгон шинээр гарч ирээд буй финтекийн зах зээлийн томоохон тоглогч болох POCKET аппликейшнтэй хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд худалдан авалт хийхийг хүсэж буй хүн YOYOSO-ийн салбар дэлгүүр дээр Pocket-ийн гэрээгээ байгуулаад шууд худалдан авалтаа хийх боломжийг олгож байна.


 

Pocket аппликейшн татах: bit.ly/3kndFzI

Pocket Facebook: https://www.facebook.com/PocketMN

YOYOSO Facebook: https://www.facebook.com/yoyosomgl

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.