Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болор-Эрдэнэ: Амазоны барааг МОНГОЛД

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Амазон.ком – оос дотоодын төлбөрийн хэрэгсэл ашиглан Америк дахь  үнээр шууд оффис, гэртээ хүргүүлэх боломжийг бүрдүүлээд буй Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй QBuck Inc-ийн үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Амазоны барааг шууд Монголд гэхээр их сонирхолтой санагдлаа, юуны өмнө үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?

Дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр Amazon.com минут тутамд 4000 ширхэг бараа бүтээгдэхүүн борлуулдаг гэсэн тооцоо байдаг. Тухайлбал 2020 оны эхний улиралд онлайн худалдаа 75.5 тэрбум долларын борлуулалт хийснээс нийт худалдан авагчдынх нь 89 хувийг нь Амазоны худалдан  авагчид эзэлж байна.  Энэхүү онлайн худалдааны аварга том дэлгүүр нь АНУ-с гадна Канад, Австрали, Герман, Их Британи гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад өөрийн агуулах,  түгээлтийн сүлжээг байгуулж албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа ч  хөгжиж буй орнууд руу чиглэсэн үйл ажиллагаа хараахан явуулаагүй байна. Амазон компаний хувьд агуулах байгуулж барааны нөөц үүсгэх, түгээлтийн сүлжээ бий болгох, тухайн улс орны хууль эрх зүйн орчинд зохицох, төлбөр тооцооны системийн бэлэн байдал гэх мэт маш олон нөхцөл шалтгааны улмаас бүх улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулахад маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч шаардах нь мэдээж.

Сүүлийн жилүүдэд Монголчууд танил тал, эсвэл хэрэглэгчийн өмнөөс худалдан авалт хийж өгдөг хувь хүн, аж ахуйн нэгжээр дамжуулан маш их худалдан авалтыг Америкаас хийдэг болжээ. Энэхүү хэрэгцээнд үндэслэн Монгол улсад бүртгэлтэй Шофми ХХК болон Америк улсад бүртгэлтэй Qbuck Inc компаниуд нь технологид суурилсан худалдааны зуучлалын www.usa.mn системийг хөгжүүлсэн бөгөөд энэ нь Монголчуудад  олон улсын карт ашиглахгүйгээр дотоодын төлбөр тооцооны хэрэгслээрээ дамжуулан  төгрөгөөр amazon.com дээрх 350 сая гаруй нэр төрлийн бараанаас сонголт хийж захиалан авах боломжийг олгоод байна.

-Худалдан авагчийн захиалга нь Amazon.com руу автоматаар хийгдэх нь их сонирхолтой санагдлаа. Та үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч

Amazon  нь дэлхий хамгийн томд тооцогдох онлайн худалдааны платформ эзэмшигч төдийгүй аварга том технологийн компани юм шүү дээ. Энэ ч утгаараа технологи ашиглан худалдан авалт хийх үйл ажиллагааг автоматжуулах боломжийг нээлттэй олгодог бөгөөд бид үүнийг нь  ашиглан өөрийн платформыг amazon.com-д холбосон. Өөрөөр хэлбэл манай сайт дээр хайлтын үр дүнд гарч иж буй илэрц нь ерөөсөө шууд amazon.com-н өгөгдөл юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид ямар нэгэн бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдан авах, дотоодын банкны картууд,  цахим хэтэвч ашиглан төлбөр тооцоо хийх боломжийг Монгол хэрэглэгчдэд олгож буй технологийн үйлчилгээ үзүүлэгч юм.  Үүн дээр нэмээд олон жилийн туршлагатай шуудан илгээмжийн компанитай хамтран ажиллаж amazon-ы агуулахаас хэрэглэгчийн гарт хүртэлх тээврийг бүрэн хариуцаж байна.

-Захиалга Америкаас Монголд хэдэн хоногт ирэх вэ?

Аливаа захиалга автоматаар amazon prime ангиллаар хийгддэг тул захиалсан бараа энгийн үед 7 хоногийн дотор хэрэглэгчийн гарт хүргэгдэх бүрэн боломжтой. Дэлхий даяар тархсан цар тахлын үед Хойд Америкаас Ази руу ирэх нислэгийн тоо цөөрсөн тул одоогоор 14 хоногт ирж байна.  Зарим тохиолдолд Америк доторх тээвэрлэлт 7 хоногоос илүү хугацаа зарцуулах үе ч байдаг, гэхдээ бид тив дамжуулан тээвэрлэлт хийж авч ирэх барааг 7 хоногт хэрэглэгчийн гарт хүргэхээр ажиллаж байна.

 -Дэлхий дахинд финтек гэх ойлголт нэлээд хүчээ авч байгаа. Та бүхний явуулж буй үйл ажиллагаа финтек мөн үү. Бусдаасаа юугаараа ялгагдах вэ?

Бидний үндсэн загвар нь дэлхий даяар улам бүр боловсронгуй болон хөгжиж буй dropshipping service юм. Dropshipping гэдэг нь ямар нэгэн бараа бүтээгдэхүүний нөөц үүсгэхгүй боловч хэрэглэгчийн захиалгыг нийлүүлэгч талд дамжуулах замаар бараа бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагааг хэлээд байгаа юм. Дээр дурдсанчлан аливаа захиалга автоматаар amazon.com руу хийгддэг бөгөөд манай АНУ-д бүртгэлтэй Qbuck Inc нь Амазон компанид захиалга бүрийн төлбөрийг дамжуулах үүрэг хүлээж байгаа.  Үүнээс үндэслэн бид хэрэглэгчийн төлбөрийг хүлээн авч дамжуулах шийдэл боловсруулах шаардлага үүсч санхүүгийн технологи руу халтиран орсон.

Ерөнхийдөө финтек гэдэгт санхүүгийн аливаа үйл ажиллагааг технологийн дэвшил ашиглан хялбарчилж буй бүхий л үйл ажиллагааг хамруулж ойлгож болно. Бид хэрэглэгчдээ дотоодын төлбөрийн хэрэгсэл ашиглан гадаадын онлайн худалдааны платформоос худалдан авалт хийх боломж олгож байгаа гэдэг утгаараа финтек юм. Гэвч энэ нь бидний хийж буй одоогийн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлын нэгээхэн хэсэг нь. Жишээ нь бид яагаад amazon.com дээр байгаа Macbook, iPhone, Samsung, компьютер, спорт бараа, машины сэлбэг болон бусад бүх барааг лизингээр авч болохгүй гэж? Тиймээс бид банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэглэгчдэд лизингээр худалдан авах боломжийг олгохоор ажиллаж байна.

Мөн бидний зорилго бол хэрэглэгч гэрээсээ АНУ-с бараа захиалан авах боломжийг олгох, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөл санал болгож, аливаа барааг хэрэглэгчийн гарт түргэн шуурхай хүргэх юм. Ингээд харахаар бид  санхүүгийн болон dropshipping модуль агуулсан цогц платформ хөгжүүлж байна гэсэн үг л дээ.

-Монголдоо нэвтрүүлэхийн тулд багагүй хугацаанд судалгаа хийсэн байх?

Тэгэлгүй яахав,  энэхүү систем нь өөр хоорондоо шууд хамааралтай олон янзын үйл ажиллагааг агшин зуурт гүйцэтгэж байгаа. Хамгийн энгийн жишээ нь банкны төлбөр тооцооны системд холбох технологи,  хууль эрх зүйн нийцэл, цаашлаад Амазон компаний системд холболт хийх эрх авах гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх, судлахад багагүй хугацаа зарцуулсан. Хамгийн чухал нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл, системийн нууцлал, хамгаалалт бөгөөд аливаа технологид суурилсан шийдэл нь нэг удаа хийгээд орхидоггүй өдөр тутамд арчилж сайжруулахыг шаарддаг зүйл. Бид одоо ч судалж, засаж сайжруулсаар л байгаа судалгаа шинжилгээ бол бизнесийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг юм.

-Цаашдын зорилго юу вэ. “USA.MN” платформыг хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

Төслийн дараагийн шатанд BestBuy, Costco-оос шууд худалдан авалт хийх боломжийг нэвтрүүлэхээс гадна лизингээр худалдан авах боломжийг олгоно. Дээрх нэмэлт боломжуудыг энэ ондоо багтаан нэвтрүүлэх бөгөөд цаашид төлөвлөсөн ажил олон бий.

-Танай системээр дамжуулан худалдан авалт хийснээр хэрэглэгчид яг ямар давуу тал үүсэх  вэ?

Бид хэрэглэгчид яг ямар давуу тал өгч байгаа вэ гэвэл:

Нэгдүгээрт, бараагаа amazon.com дээр байгаа үнээр нь худалдан авах боломжийг олгож байгаа нь өөрөө хамгийн том давуу тал юм.

Хоёрдугаарт, аливаа захиалга amazon prime ангиллаар хийгддэг буюу ихэнхдээ АНУ дотроо тээврийн зардалгүйгээр ажлын 2 хоногт манай АНУ дахь агуулахад ирдэг. Хэрэглэгчид тээврийн зардал хэмнээд дээрээс нь хурдан шуурхай бараа хүлээн авах боломжийг олгож байна. Харин АНУ-c Монгол улс хүртэлх улс хоорондын тээврийн зардлын төлбөрийг захиалагч тал хариуцна.

Гуравдугаарт, бид эрсдэлийг бүрэн хариуцаж, хэрэглэгч захиалга хийхээс эхлэн бараа гар дээр хүлээн авах хүртэлх үйл явцыг  бүрэн хянах боломжийг олгож байна. Тээвэрлэлтийн явцад бараа эвдэрч гэмтэх, гээгдэж алга болох гэх мэт бүхий л эрсдэлийг бид хариуцна. Хэрэглэгч захиалгын төлөвийг бүрэн хянаж,  өөрчлөгдөх болгонд хэрэглэгчийн утсанд системээс мэссежээр мэдэгдэл очно. Жишээ нь таны захиалсан бараа АНУ-с Монгол руу илгээгдсэн тухай, Монголд хэзээ ирэхийг та мэдэж байна гэдэг таатай мэдрэмж биш гэж үү. 

Дахиад хэлэхэд АНУ-д оршин суугаа хэрэглэгч amazon.com-с худалдан авалт хийж байгаатай яг адилхан мэдрэмжийг Монгол хэрэглэгчдэд өгөхийг үндсэн зорилго болгож энэхүү төслийг эхэлсэн юм.

Веб сайт: www.usa.mn
Facebook page:  https://www.facebook.com/www.usa.mn/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.