Дамбадаржаагийн эцсээс Бэлх хүртэлх авто замын хөдөлгөөнийг Бямба гарагт хаана
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлх хүртэлх авто замыг энэ долоо хоногийн Бямба гарагт хаахаар болжээ.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Дамбадаржаагийн эцсээс Бэлх хүртэлх авто замыг зургаадугаар сарын 20-ны 00:00 цагаас зургаадугаар сарын 21-ний 23:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг тус газраас зөвлөв.
Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийг нийслэлийн Замын сангийн 4.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр баталжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

